Одоохон...
Одоохон...
Одоохон...

01. Нийтлэг үндэслэл
02. Зар нийтлэх журам
03. Талуудын эрх үүрэг
04. Үйлчилгээний төлбөр
05. Компанийн хариуцлагын хязгаарлалт
06. Үйлчилгээний нөхцөлийн хамрах хугацаа
07. Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт өөрчлөлт
1.1. Мото-Ар ХХК (цаашид 'Компани' гэх) нь интернет сайт болох Moto.mn дээр үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг нийтэлж байна.
1.2. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид 'Хэрэглэгч' гэх) сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
• Компани – Мото-Ар ХХК;
• Сайт – Moto.mn интернет сайт болох түр хугацааны зар байршуулах платформ (цаашид 'Сайт' гэх);
• Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн Компанийн үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд;
• Moto.mn үйлчилгээ – сайтын туслалцаатай Компанийн үзүүлж буй төлбөргүй болон төлбөртэй үйлчилгээ.
1.4. Хэрэв Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол сайтыг орхихыг зөвлөж байна. Moto.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. Moto.mn-ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
1.5. Moto.mn дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх эсвэл бүртгүүлснээр Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Moto.mn-ий үйлчилгээг авах эрхгүй болно.
1.6. Компани нь интернет Хэрэглэгчдэд тус нөхцөлийн дагуу үйлчилгээг ашиглахыг санал болгож байна.
1.7. Хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр Компанийн оролцоогүйгээр явагддаг болно. Компани нь зар байршуулах худалдааны платформоор л хангадаг болно.
2.1. Хэрэглэгч нь сайтын заасан хуудсыг бөглөснөөр өөрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй.
2.2. Хэрэглэгч сайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх бүрэн эрхтэй бөгөөд бүртгэлд өөрт ирсэн нууц кодоороо сайтанд нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.
2.3. Сайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.4. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, нууц кодтой холбоотой бүх асуудлын хариуцлагыг өөрөө үүрнэ. Хэрэглэгч зөвхөн өөрийн утасны дугаар, нууц код ашиглан сайтын үйлчилгээг авах эрхтэй.
2.5. Нэг Хэрэглэгч нь (хувь хүн болон хуулийн этгээд) нэг л бүртгэлтэй байна. Нэгээс илүү бүртгэлтэй байх нь хориотой тул автомат системээр тогтоогдсон давхар бүртгэлүүд түр хаагдах болон түгжигдэх болно.
2.6. Хэрэглэгч сайт уруу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.
2.7. Бараа, үйлчилгээг санал болгон зар нийтэлж буй Хэрэглэгч нь өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг сайтын журмын дагуу нийтлэх эрхтэй. Зар нийтэлснээр зарын эзэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэлсэн барааг зарах, үйлчилгээг үзүүлэх эрхтэй гэж ойлгоно.
2.8. Зарын эзэн нь борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцна.
2.9. Худалдан авагч, захиалагчийн талаас барааны баталгаат хугацаа, чанар аюулгүйн байдлыг, түүнчлэн санал болгосон үйлчилгээнийх нь тусгай зөвшөөрлийг нэхэмжилсэн тохиолдолд зарын эзэн буюу худалдагчийн талаас батлан дааж, тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.
2.10. Зарын эзэн нь өөрийн зарлаж буй бараа бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл олсон тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.
2.11. Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл нь тээврийн хэрэгслийн тайлбар хэсэгт бичигдсэн байна.
2.12. Зарын эзэн нь өөрийн тээврийн хэрэгслийг идэвхтэй сурталчлах эрхтэй бөгөөд өрсөлдөгч худалдагчдад саад болохгүй байх үүрэгтэй. Үүнд эдгээр зүйлсийг хориглоно:
• Өөр бусад зарын самбар, худалдаалах талбай, интернет дуудлага худалдаа болон интернет дэлгүүрийн талаарх мэдээлэл.
3.1. Компанийн үйлчилгээг ашиглан нэвтрэн үзэх боломжтой дизайны элемент, текст, график, дүрслэл, видео, компьютерын программ, мэдээллийн бааз, дуу хөгжим, дуу, бусад объект, түүнчлэн үйлчилгээний цахим хуудсанд байрлуулсан ямар нэгэн агуулга нь Компанийн, Хэрэглэгчдийн болон бусад эрх эзэмшигчийн онцгой эрх болно.
3.2. Агуулга болон үйлчилгээний бусад элементүүдийг зөвхөн санал болгосон үйл ажиллагааны хүрээнд ашиглах боломжтой юм. Сайтын байрлуулсан ямар нэгэн агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчээс урьдчилан зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглаж болохгүй болно. Үүнд: дахин боловсруулах, хуулбарлах, түгээх, г.м. зүйл багтана.
3.3. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг нийтлэх эрхийг Компанид олгох үүднээс Хэрэглэгч нь оруулсан мэдээллийн бүх агуулгын ашиглах, нийтлэх, хуулбарлах, хувилах, олон нийтийн мэдээлэл дамжуулах хэрэгслээр түгээх эрхийг Компанид хугацаагүй, буцалтгүй, онцгой бус хэлбэрээр олгож байгаа болно. Дээр дурдсан эрх нь ямар нэгэн цалин хөлс, урамшуулалгүйгээр үнэгүй олгогдоно. Энэ тохиолдолд зард байрлуулсан мэдээллийн өмчийн эрх нь Хэрэглэгчид байна.
3.4. Сайтын үйлчилгээг ашигласнаар Хэрэглэгч нь өөрийн оруулсан зар дахь мэдээллийн хариуцлагын дангаар үүрнэ.
3.5. Хэрэглэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд олгогдоно.
3.6. Энэхүү нөхцөлийг зөрчсөн дурын зарыг Компани нь буцаах, устгах болон шилжүүлэх эрхтэй.
3.7. Хэрэглэгч нь сайтын ажиллагаатай холбоотой санал гомдлоо 'Санал хүсэлт, сэтгэгдэл' болон 'Гомдол' хэсгүүдээр дамжуулан илэрхийлэх эрхтэй. Санал гомдолтой ажлын 2 өдрийн дотор танилцана.
3.8. Компани нь Хэрэглэгчийн оруулсан зар бүхий мэдээллийг холбогдох зургийн хамт Сайтын сурталчилгааны зорилгоор нийтлэх эрхтэй. Үүнд Хэрэглэгчийн зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд ямар нэгэн мөнгөн урамшуулал Хэрэглэгчид олгогдохгүй болно.
3.9. Компани нь Хэрэглэгчийн оруулсан зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг Хэрэглэгчээс шаардах эрхтэй. Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд Хэрэглэгч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахдаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг Компанид үзүүлэх үүрэгтэй.
4.1. Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг сайтаар дамжуулан авах боломжтой.
4.2. Хэрэглэгч нь төлбөрт үйлчилгээг захиалахаас өмнө, төлбөрийн нөхцөлтэй анхлан танилцах үүрэгтэй.
4.3. Үйлчилгээний төлбөрийг сайт дээр заасны дагуу хийнэ.
5.1. Сайтын үйлчилгээг ашигласнаар, Хэрэглэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ. Хэрэглэгчдийн бичсэн зарын текстийн утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт компани хариуцлага үүрэхгүй болно.
5.2. Компани нь Хэрэглэгчдийн хоорондын худалдан авалтын зохион байгуулагч биш болно. Сайт нь Хэрэглэгчдийн хуулиар зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг хүссэн үедээ, дурын газраас, хүссэн үнээр худалдах болон худалдан авах боломжийг бусад Хэрэглэгчдэд олгох зорилготой худалдааны харилцаа холбооны платформ юм.
5.3. Компани нь Хэрэглэгчдийн зард орсон мэдээллийн бодит байдлыг хянах боломжгүй юм. Компани нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно.
5.4. Компани нь Хэрэглэгчийн зард санал болгож буй бараа/үйлчилгээнд хариуцлага үүрэхгүй. Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил нь Компанийн оролцоогүйгээр Хэрэглэгчдийн хооронд шийдвэрлэгдэнэ.
5.5. Гуравдагч этгээдийн хууль бусаар сайтад нэвтрэн Компанийн серверийг болон Хэрэглэгчдийн мэдээлэл ашиглах, түүнчлэн сайтаар дамжуулан вирус, Trojan, г.м. тараасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
5.6. Зард байршсан бараа/үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хуулиар зөвшөөрөгдсөн байдал болон тайлбартайгаа нийцэх асуудал Компанийн хяналтаас гадуур байгаа болно.
5.7. Хэрэглэгч сайтыг ашиглаж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг компани зөвлөж байна. Зарын эзэн нь дурдсан чадваргүй эсвэл өөр хүний дүр эсгэж байж болохыг анхаарна уу. Хэрэглэгч сайтыг хэрэглэснээр дээрх эрсдэлийг болон бусад Хэрэглэгчийн үйлдэлд компани хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
5.8. Сайтын Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ.
5.9. Хэрэглэгчийн өөрийн эрх ашгийг өөр нэгэн Хэрэглэгч зөрчсөн тохиолдлыг Хэрэглэгч компанид мэдэгдэх эрхтэй. Хэрэглэгчийн гомдол бодит болох нь тогтоогдвол Компани нь өөрийн үзсэнээр холбогдох зарыг устгах эрхтэй.
5.10. Сайтыг буруу хэрэглэснээс гарсан хохирлыг компани хариуцахгүй болно.
6.1. Энэхүү нөхцөлийг Хэрэглэгч сайт ашиглаж эхэлсэн үеэс мөрдөх бөгөөд энэхүү нөхцөл нь хугацаагүй болно.
6.2. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг сайтаас компанид урдьчилан мэдэгдэлгүй, тайлбар өгөлгүй хасах эрхтэй.
6.3. Хэрэв компани 7 дугаар бүлэгт заасанчлан Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан аль нэг заалтыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Хэрэглэгч сайтын үйлчилгээг ашиглахаа дуусгавар болгох үүрэгтэй. Хэрэглэгч сайтыг ашигласан хэвээр байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
7.1. Компани нь урдьчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар доорх интернет хаяг дээр байршсан өдрөөс даган мөрдөгдөнө. Үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр найруулга https://www.moto.mn/about/rules/ хаяг дээр байрлана.
2.13. Компани нь нийтлэгдсэн зарын хугацааг сунгах, зарын байршлыг өөрчлөх эрхтэй. Хэрэв зарын эзэн нь сайтын дотоод журам болон хууль дүрмийг зөрчиж, алдаатай зар нийтэлсэн тохиолдолд Компани зар нийтлэхийг хориглож, устгах эрхтэй.
2.14. Зар оруухад дараах зүйлсийг хориглоно:
• Нэг хаягаас ижил зар нийтлэх;
• Зарын утга санаа давхцах;
• Өөр хоёр хаягаас нэг зарыг хуулж зар оруулах;
• Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зар оруулахдаа хайж байна, худалдаж авна, санал хүлээж байна гэж зарлах;
• Зарын гарчиг, утга агуулга нь зарын категорид тохирохгүй байх;
• Зарын гарчигт цэг тэмдэг болон өөр бусад тэмдэгтүүд бичих;
• Зарын гарчиг, оруулсан зураг, зарын тайлбар нь хоорондоо утга санааны зөрчилтэй байх;
• Нэг зар дээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүн зэрэг зарлах;
• Зар нийтлэхдээ өөр бусад сайтын холбоос (линк), нийтийн сүлжээний (сошиал медиа) хаяг болон moto.mn-ий холбоос бичиж оруулах;
• Улсын хэмжээний хориотой бараа бүтээгдэхүүнийг зарлан нийтлэх;
• Нийтэлж буй зарын утга, байршил нь тухайн зарлагчийн сайтад бүртгүүлсэн хотын байршлаас зөрөх.
2.15. Дараахи зүйлсийг сурталчилан нийтлэхийг хориглоно:
• Архи согтууруулах ундаа
• Тамхи, тамхины төрөл
• Мансууруулах бодис
• Эротик, секс, садар самуунтай холбогдох хэрэгсэл, үйлчилгээ
• Захиалгаар нийлүүлэх бэлэн бус бараа, бүтээгдэхүүн. Жишээ нь: гар утас, машин гадаадаас захиалж өгнө
• Хулгайн болон хууль бус бараа, үйлчилгээ
• Хүний эрүүл мэнд, аюулгүйн байдалд хор хөнөөлтэй, аюултай бараа
• Рентгений аппарат, түүний сэлбэг, дагалдах хэрэгсэл болон бусад цацраг идэвхт бодис хэрэглэдэг аппарат
• Байж боломгүй бараа бүтээгдэхүүн
• Улсын шагнал, тэмдэг, хувь хүний бичиг баримт болон эдгээрийн албан бланк
• Галын аюултай хэрэгсэл, хүнд хор хөнөөлтэй хүйтэн байлдааны зэвсэг
• Эмчилгээний чанартай бараа бүтээгдэхүүн: бүх төрлийн эм, эмчилгээний өвс, биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, спорт тэжээл, уураг, витамин, тураах бүтээгдэхүүн, ногоон кофе, цай, амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хоолны нэмэлтүүд
• Далдын болон ер бусын үйлчилгээ: зурхайн үйлчилгээ, алгын хээ унших, эдгээгч, Аура зураг оношилгоо, бөө, мэргэ төөрөг, уламжлалт бус эмчилгээ
• Гуравдагч этгээдийн оюуны өмч
• Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд
• Дархан цаазтай болон хориотой ан амьтдын яс, арьс, эрхтэн, хэрэглэл гэх мэт: үлэг гүрвэлийн яс, зааны соёо, мөн түүнчлэн үнэт чулуу, музейн үзвэр, бүтээлүүд
• Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцоос гаргасан хориотой амьтан, ургамлыг худалдаалахыг тус тус хориглоно.
• Зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс
• Хуурамч болон залилангийн шинжтэй зар оруулвал хуулийн дагуу хариуцлага хүлээх болно