Jeep Wrangler Rubicon 392
82 жилийн турш үргэлжилсэн дайчин DNA
Анх дэлхийн 2-р дайны үед АНУ-ын зэвсэгт хүчний “Тулах гурван зэвсгийн нэг” хэмээн алдаршиж, дайны талбарт алдарт түүхийг бүтээлцэж байсан Willys MB загварын залгамж халаа Jeep Wrangler загвар өдгөө тэрхүү дайчин цусыг дизайны элемент бүрдээ шингээн орчин үеийн технологийн дэвшил, тав тух болон бартаат замын чанарыг төгс хослуулан бүтээжээ.
Jeep Wrangler гарсан хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 6687 метрт өргөгдсөн байдаг бол Монгол орны хамгийн өндөр цэг болох "Хүйтний оргил" далайн түвшнээс дээш 4356 метрт байдаг.
Кино урлаг, дэлгэцийн уран бүтээлд хамгийн олон удаа (1000+) оролцон, дүрээ үлдээсэн машинаар Jeep Wrangler өрсөлдөгчгүй тодордог билээ.
Wrangler бол анх удаа 4 дугуй хөтлөх системийг дэлхий нийтэд таниулав.
Jeep Wrangler Rubicon нь Monotube амортизатортай бөгөөд энэ нь хад чулуун дээр бага хурдаар илүү их хүчийг гаргаж, хурдтай үед бага хүчийг гаргах технологи юм.
Стандарт Dana®44 урд болон хойд тэнхлэг нь Tru_Lok® дифференциал түгжигчээр тоноглогдсон ба мөлхөх хүчийг илүү сайжруулдаг. Урд талын босоо тэнцүүлэгч нь off-road замд илүү тав тухтай аялах боломжийг олгоно.
Jeep Trail-Rated | Адал явдлын бэлэг тэмдэг
2004 оноос эхлэлтэй бартаат замын тэсвэр хатуужлыг батлах Trail-rated badge нь зөвхөн JEEP брэндийн бүх загваруудыг хамгийн хүнд сорилт бэрхшээл, хатуу ширүүн зам харгуй, цаг агаарын нөхцөлд туршин ямар ч цаг хугацаанд зүтгүүрийн хүч, маневрлах чадвар, уян хатан байдал, газраас тэнхлэг хүртэлх зайнаас хамааран төгс гүйцэтгэлийг нотлох нотолгоо болдог.
Ямар ч цаг үед аюулгүй байдал, тав тухыг түүнд даатга. Jeep Wrangler.