
Ineos Grenadier
2017 онд Английн тэрбумтан Sir Jim Ratcliffe орчин үеийн автомашины салбарт цэвэр 4x4 машин үгүй болж байгааг хэсэг найзуудын хамтаар ярилцаж суугаад өөрөө бүтээхээр шийдсэн билээ.
5 жилийн хугацаанд дэлхийн тэргүүлэх 200 инженер техникийн ажилчид, 60 гаруй алдартай брэндүүд нэгдэж Англи хийцлэл болон Герман инженерчлэлийг хослуулсан INEOS Grenadier загвар мэндэлсэн түүхтэй.
INEOS Grenadier 4x4 хаана үйлдвэрлэгддэг вэ?
Франц улсын хойд хэсэгт байрлах Hambach хотод INEOS Grenadier автомашины үйлдвэр бий.
INEOS группийн зүгээс уг үйлдвэрийг 2020 онд Mercedes-Benz группээс худалдан авсан бөгөөд байрлалын хувьд INEOS Grenadier автомашины эд анги бэлтгэн нийлүүлэгч Германы фирмүүдтэй хамгийн ойр учир үйлдвэрлэлийн хүчин чадал, гарцад эерэг нөлөөтэй билээ.
B58 Turbocharged S6 - АИ92 хийхэд асуудалгүй
INEOS Grenadier автомашинд Монголчуудын хэдийн ашиглаж, бат бөх чанарыг мэдэрсэн 3.0L BMW B57, B58 загварын цуваа зургаан цилиндр бүхий #ТУРБО хөдөлгүүрийг ШИНЭЧЛЭН ПРОГРАМЧИЛЖ суурилуулсан нь учиртай.
Энэхүү B58 (бензин) хөдөлгүүр нь 2015 оноос BMW брэндийн автомашинуудад суурилагдаж байгаа бөгөөд BMW брэндийн тансаг зэрэглэлийн 7 сери, X7 мөн спорт ангилалын Toyota Supra MK5 зэрэг автомашинуудад ашиглагддаг.
INEOS Grenadier автомашинд энэхүү хөдөлгүүрийг суурилуулахдаа шинэчлэн програмчилж, бартаа ихт замын шалгуурт тэнцүүлсэн бөгөөд ШАТАХУУН ГОЛОХГҮЙ давуу талтай.
Монгол орны уудам талд аялахад тохиромжтой давуу талууд
Шатахуун голохгүй
Хөдөө ч бай хотод ч бай автомашиндаа тохирсон сайн чанарын шатахуун олоход хүндрэлтэй байдаг шүү дээ. Харин Grenadier-т суурилагдсан BMW B58 хөдөлгүүр нь шатахуун голохгүй давуу талтай учир таны аяллыг илүү удаан үргэлжлүүлнэ.
3.5 тонн чирэх даац
Аяллын тав тухаа хангах чиргүүл, эсвэл адал явдлыг нэмэх техник ачих хэрэгцээ бишгүй гардаг. Тэгвэл Grenadier -ын шаталсан рам нь 3.5 тонн хүртэлх ачааг чирэх боломжийг бий болгодог бөгөөд чиргүүл чирэх бүх төрлийн холболтууд суурилагдсан байдаг.
Төвийн, урд болон хойд дифференциал түгжээ
Ямар ч саад бартааг үл ажран зорьсон газарт тань саадгүй хүргэх 3 цэгийн дифференциал түгжээ Grenadier -т суурилагдсан.
Монголд туршигдсан Off-roader
INEOS Grenadier автомашиныг масс үйлдвэрлэлтэд оруулахаас өмнө бат бөх байдал болон туулах чадварыг дэлхийн хамгийн хүнд хэцүү замын нөхцөлд нийт 2 сая гаруй км туршсан.
Уг туршилтын маршрутад Монгол улс мөн багтсан бөгөөд INEOS Grenadier брэндийг үүсгэн байгуулагч Sir Jim Radcliffe өөрийн биеэр ирж, Монголын говийн бүсээр нийт 5,000км замыг туулан аялсан билээ.