JLR Европын шүүхэд Хятадын BYD-ийг яллаа
Гааг дахь Байнгын арбитрын шүүх Jaguar Land Rover (JLR) компаниас Хятадын BYD Auto-гийн эсрэг гаргасан зохиогчийн эрх зөрчсөн тухай нэхэмжлэлийг бүрэн хангажээ. Автомашин үйлдвэрлэгчдийн маргааны сэдэв нь Хятадын BYD Ti7 кроссовер болон Британийн Land Rover Defender загваруудын х…

Гааг дахь Байнгын арбитрын шүүх Jaguar Land Rover (JLR) компаниас Хятадын BYD Auto-гийн эсрэг гаргасан зохиогчийн эрх зөрчсөн тухай нэхэмжлэлийг бүрэн хангажээ. Автомашин үйлдвэрлэгчдийн маргааны сэдэв нь Хятадын BYD Ti7 кроссовер болон Британийн Land Rover Defender загваруудын хоорондын ижил төстэй байдал байв. JLR энэхүү ижил төстэй байдлыг хорон санаатай, итгэл эвдсэн хуулбарлалт гэж тодорхойлсон юм.
Ийнхүү шүүхийн шийдвэрээр ЕХ-ны бүх нутаг дэвсгэрт BYD Ti7 кроссоверын аливаа арилжааны эргэлтийг буюу импортлох, үйлдвэрлэх, борлуулах, хадгалахыг бүрэн хориглолоо. Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг долоо хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Хоригийг зөрчсөн тохиолдолд BYD-ээс хоногт 100 мянган евро (≈ 395 сая ₮ / 9 сая рубль), эсхүл BYD Ti7 тутамд 25 мянган евро (≈ 98.8 сая ₮), гэхдээ хоногт 10 сая евроноос (≈ 39.5 тэрбум ₮) хэтрэхгүй торгууль нэхэмжлэгчийн ашигт взыскигдэх юм.
BYD одоогоор Европт Ti7 загвараа борлуулах төлөвлөгөөний талаар ч албан ёсоор мэдээлээгүй байсныг онцлууштай.
Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахад BYD-д хагас жилийн хугацаа байна.
BYD Ti7 нь ган кузовтай, даацын бүтцийн зарим элементүүдийг өндөр бат бэхтэй ган хуудсаар хэвлэж хийсэн бүрэн хэмжээний долоон суудалтай кроссовер юм. Энэхүү загвар нь дараалсан төрлийн гибрид системээр тоноглогдсон бөгөөд Хятадад Ti7-г 2025 оноос хойш борлуулж байна.
Land Rover Defender L663 нь хөнгөн цагаан даацын кузовтай дунд оврын кроссовер бөгөөд 2019 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа юм.