ВИДЕО: Замын ослын улмаас Lixiang автомашин шатав
Москвагийн Тээврийн газар 11 дүгээр сарын 27-ны өдөр Лужникигийн ойролцоо гарсан олон автомашин мөргөлдсөн ослын бичлэгийг нийтэлжээ. Осол гудамжны хяналтын камерын дуранд өртсөн байна. Бичлэгээс харахад ослын буруутан нь гэрлэн дохионы улаан гэрлээр амжиж гарахыг завдсан Lixiang…

Москвагийн Тээврийн газар 11 дүгээр сарын 27-ны өдөр Лужникигийн ойролцоо гарсан олон автомашин мөргөлдсөн ослын бичлэгийг нийтэлжээ. Осол гудамжны хяналтын камерын дуранд өртсөн байна.
Бичлэгээс харахад ослын буруутан нь гэрлэн дохионы улаан гэрлээр амжиж гарахыг завдсан Lixiang автомашины жолооч болох нь тодорхой байна. Үүний улмаас эсрэг чиглэлд явж байсан өөр нэг автомашин Lixiang-ийг мөргөжээ. Мөргөлдөөний улмаас Хятадын гибрид автомашин шатаж эхэлсэн бөгөөд ойж одон дахин хоёр автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас дөрвөн хүн бэртэж гэмтжээ.