Үл хөдлөхийн салбарт хэрхэн амжилттай ажиллах вэ?
Нийтлэл

1. Зардаг юмаа л зар. Хүн бүр өөрийн ур чадвар, авъяас, цаг хугацаа гэх мэт тодорхой зүйлийг зарж арилжиж амьдардаг. Тиймээс борлуулалт хийдэг хүмүүс тэрийгээ л сайн хий. Аяндаа орлого чинь нэмэгдэж, хүрээлэл чинь тэлнэ.
2. Хүний амьдралдаа гаргадаг том шийдвэр, хамгийн их мөнгөө зарцуулдаг хөрөнгийг зарж байгаа учир чин сэтгэлээсээ хандах ёстой. Ашгийн төлөө хандлага байж огт болохгүй.
3. Тууштай бай. Салбартаа олон жил ажиллаад өөрийгөө эарлаад ирэхээр хүмүүс чамайг таньдаг болж таньдаг хүнээсээ худалдан авах магадлал илүү нэмэгдэнэ.
4. Ажиллаж байгаа салбар, зах зээлийнхээ талаар илүү мэдлэг мэдээлэлтэй бол. Энэ нь таныг мэргэжлийн болгож, үйлчлүүлэгчид туслах боломжийг нэмэгдүүлнэ.
5. Боломж зүгээр ирдэггүй түүнийг бүтээдэг. Боломжийг хайдаг хүмүүс боломж байж болох, олдох газарт очиж өөрөө өртдөг.
6. Үнэнч харилцагчийг бий болго. Тэд чамаас зөвлөгөө авахыг хүсдэг болж үзэл бодол байр суурийг сонсохыг эрмэлздэг болно. Энэ нь дараагийн том борлуулалтын боломжийг тань нээж өгнө.
7. Эрсдэлгүй ажил, эрсдэлгүй байх арга гэж хаана ч байхгүй. Тиймээс эрсдлийн хамгийн бага байхаар тооцож хөдлөх арга зам л гэж бий.
8. Аливаа ажлыг сайн ч хийсэн муу ч хийсэн нэг л цаг хугацааг зарцуулна. Сайн хийж илүү үр дүнтэй болго.
9. Хурдтай бай. Ямар ч үйлчлүүлэгч, харилцагч хурдтай ажилладаг хүнд дуртай байна. Алдвал гялс алдаж үзээд засах, оновол дараагийн ажил руу шилжих, суралцвал хурдан суралцаад яв.
10. Өглөө гэрээсээ гараад ажилдаа явж л байгаа бол өөрт зориулагдсан 1440 минутыг ямар нэгэн байдлаар өөртөө ашигтайгаар эргүүл.