Нийтлэл · 2023.10.19
Хуучны Ланд 60 маань цоо шинэ цахилгаан тэрэг болжээ.
Нийтлэл

Japan Mobility 2023 шоунд зориулж хуучны J60 машиныг орчин үеийн цахилгаан тэрэг болгон хувиргажээ.
Энэ гоё ажлыг Tonox, Flex гэсэн хоёр компани хамтран гүйцэтгэсэн байна.
Маш муудсан хуучин тэрэг олж аваад кузовыг бүрэн сэргээжээ. Тэгээд арын багаажинд батерей байрлуулж, цахилгаан мотор суурилуулснаар цоо шинэ тэрэг төрөн гарах нь тэр. Энэ машиныг одоо өдөр тутамдаа унаж болно.
Эндээс авах бидний сургамж. Танд эртний классик машин хуучнаараа байдаг бол цаашдаа цахилгаан болж сэргээх боломж нэмэгдэх бололтой. Иймээс нар салхинаас хамгаалж хучаад, зэвийг нь арилгаад, өөрийн боломжоор тордож байх нь зөв ажээ.