Нийтлэл · 2023.10.18
Toyota-ийн ирээдүйн вэнүүд ямар харагдах вэ?
Нийтлэл

Toyota-аас японд хэд хэдэн концепц дэлгэж байгаа аж.
Эхнийх нь Toyota X-Van Gear Concept гээч нэртэй. Маш өвөрмөц дизайнтай. Lego тоглоом юмуу гэмээр. Хаалганууд нь гүйдэг. Голын B баганагүй байгааг ажиглаарай. Өөрөөр хэлбэл хүмүүс бууж суухад маш амархан, ерөөсөө л үүнд зориулагдсан машин гэсэн үг. Арын салоны суудлуудыг янз бүрээр шилжүүлж, нааш цааш нь гүйлгэж болох аж. Машинууд жолоочгүй болох нь тодорхой тул үйлдвэрлэгчид арын салонд илүүтэй анхаарах болжээ.
Toyota Global Hiace BEV концепц гээч нь дараагийн машин. Бидний мэдэх Hiace маань цэвэр цахилгаан болж, хотын тээвэрт явах үедээ ингэж харагдах аж. Намхан дээвэртэй, багахан хамартай. Тэв тэгшхэн шалтай.