Европын Холбоо хиймэл оюуны цогц зохицуулалт боловсруулав
Мэдээ
Зохицуулалтаар “OpenAI”-ийн “ChatGPT”, “Google”-ийн “Bard” зэрэг хиймэл оюуны хэрэглүүрт хяналт тавина
Европын Холбоо барууны орнуудад хэрэгжүүлэх хиймэл оюуны хамгийн иж бүрэн, цогц гэж хэлж болохуйц зохицуулалтыг удаан хэлэлцсэний эцэст боловсруулсан байна.
Тэрхүү зохицуулалт нь хуулийн хүрээнд хиймэл оюуны нөөц бололцоог бүрэн ашиглахын зэрэгцээ давхар иргэд, компаниудын үндсэн эрхийг хамгаалахад чиглэж байгааг Европын Холбооны төлөөлөл мэдэгдлээ.
Хэлэлцүүлэг 37 цаг үргэлжилсэн бөгөөд Европын Комисс, Европын Парламент болон 27 гишүүн орны төлөөлөл санал нэгдсэн байна. Зохицуулалтаар “OpenAI”-ийн “ChatGPT”, “Google”-ийн “Bard” зэрэг хиймэл оюуны хэрэглүүрт хяналт тавих аж.