Хүннү Эйр - E190
Нийтлэл

Хүннү Эйрийн E-190 онгоцны тухай бүгдээрээ бага сага юм мэдэж авцгаая.
Бразилийн агаарын хөлөг үйлдвэрлэгч Embraer компани гэж байх. Тэдний гол нэрийн хуудас болсон хөлгүүдийн нэг нь энэ юм. E-jet цувралд багтдаг. Энэ хүрээнд E170, E175, E195 гэсэн загварууд бий. 170 нь арай жижиг.
E190 болбоос шатахуунд хэмнэлттэй, бат бөх найдвартай байдал, тав тухтай гээд олон үзүүлэлтээр шилдэг ангилалд багтахуйц хөлөг юм. Иймээс улс орнууд ойрын зайн нислэгтээ өргөнөөр захиалж хэрэглэдэг ажээ.
• 100 гаруй зорчигч тав тухтай зорчиж чадна.
• Нэг хөөрөөд 4500 гаруй км нисэж чадна. Иймээс улс дотроо болон хөршүүд рүүгээ нисэх нь түгээмэл.
• Том цонхтой, сайхан суудалтай. Цэлгэр салонтай гэж тооцогддог.
• Орчин үеийн бүхий л авионик системүүдээр өргөн тоноглогдсон аж. Иймээс аюулгүй байдалд бүрэн итгэж болно.
• Бүс нутгийн, хямд тийзтэй нислэг үйлдэхэд тун тохиромжтой онгоц гэж олон улсын зах зээлд тооцогддог. Иймээс аливаа нислэгийн маршрут анх эхлэхдээ энэ онгоцоор эхлэх нь түгээмэл. Хэрвээ зорчигчид ихсээд ирвэл илүү том онгоцоор сольдог ажээ.
Манай улсад энэ тун тохиромжтой онгоц гэгдэх нь аргагүй юм.