Нийтлэл · 2024.01.08
"Huawei" шинэ зөөврийн компьютерийнхээ чипийг Тайваньд хийлгэжээ
Нийтлэл

" Huawei " компани "Qingyun L540" нэртэй зөөврийн компьютерийнхээ чипийг "Тайвань хагас дамжуулагчийн үйлдвэр" ( Taiwan Semiconductor Manufacturing Co,) компаниар хийлгэжээ. Тодруулбал, таван нанометр хэмжээтэй чипийг Тайванийн компанид үйлдвэрлэсэн аж. АНУ өнгөрсөн онд " Huawei " компанийг чип үйлдвэрлэгчидтэй харилцахад хориг тавьсан тул тус компани ийнхүү бүтээгдэхүүнүүддээ шинэ чип ашиглах болсон юм. Тухайлбал, өнгөрөгч онд гаргасан "Mate 60 Pro" ухаалаг гар утасныхаа чипийг дотооддоо бүтээсэн билээ.