Автотойм: 2020 оны Шинэчлэгдсэн Лада Нива 4x4 Урбан
Нийтлэл

Гадна талаасаа өөрлөгдсөн гэх зүйл бараг байхгүй.Урд гуперний доор нэмэлт манангийн гэрэл болон таазан дээр нэмэлт антен суурьлуулсан нь шинэ загварыг хуучин загвараас ялгах болмжтой болгожээ.
Салон
Srs Airbag буюу урд хоёр зорчигчийн аюулгүйн дэртэй болсон байна. Хуучны улиг болхи хүмүүсийн уурыг хүргэхээр ч гэж хэлж болохоор 40 гаран жил нэг хэвийн байсан салоныг өөрчилсөн нь үнэхээр баярлууштай.
Ээ бурхан минь гэж хуучин ниваны паарны удирдлага гэж хөгийн юм байсан бол одоо гурван бөөрөнхий тохируулгаа эргүүлээд л бүхнийг шийдэхнээ. Хуучин суудлууд болхи хөдөлгөөн ихтэй дуу ороход амархан байсан бол энэ загвартаа илүү зорчигч жолоочийн тав тухыг хангах шинэ суудлууд тавьж өгсөн нь сайхан санагдлаа.
Подвор ойр болон холын гэрэлний товчлуурнууд тус тусдаа өөр газар байрлуулсан нь үнэхээр ядаргаатай байсан бол одоо рулны зүүн талд ганц товчлуур эргүүлээд бүх гэрлээ удирдаж асаахаар болгосон байна.
Мөн урд хянах самбарыг орчин үеийнх болгож сольсон нь сайшаалтай. Өмнөх хянах самбар болхи мэдээллүүд нь авцалдаагүй хэцүү байсан бол шинэ хянах нь илүү их мэдээллийг нэг электрон хянахаас авч болох нь үнэхээр таалагдлаа.
Өмнөх загварт A/C тэй болсон нь сайшаалтай ч хаана байгаа нь мэдэгдэхгүй олон товчлуур дарж ажиллуулдаг нь ядаргаатай санагдаж байсан юм. Одоо ганц цасны зурагтай товчлуур дараад л A/C-гээ ажиллуулж сэнгэнэсэн сайхан хүйтэн агаарыг мэдрэх боломжтой болжээ.
Бас нэг том дутагдал бол хоёр хажуугийн хаалганы цонхруу үлээдэг паарны хэсэн жижигхэн байсан тул муу үлээгээд цантаад байдаг байсан бол одоо шинэ агааржуулалтын систем болон илүү их агаар үлээх паарны гаралтын хэсэгтэй болсноор цантана гэсэн асуудал байхгүй болж байна.
Арын зорчигчдын тав тухыг бодож дэр хийж өгсөн нь үнэхээр нүдээ олсон шийдэл болжээ. Өмнөх загварт арын зорчигчид дэргүйгээс болж толгой хөших арагшаа налах гэхээр түшүүрэг байхгүй тав тух муутай байсан юм Ладагийнханд баярлалаа. Өмнө аваарын товчлуур рулын баруун талд байсан бол одоо паарны удирдлагын голд болсноор илүү амар болжээ.
Паарны удирдлаганы доор хоёр ширхэг 12в-н үүсгүүр гаргаж өгсөн байна. Рычакны байрлал хуучин хэвээрээ ч хоёр хүндрүүлэгч дифференциал цоожлогчийн байрлал жоохон өөрчлөгджээ. Хоёр аяганы тавиур, урд хоёр шил болон гадна талын тольны удирдлага их эвтэйхэн байрлалтай болсон байна. Жолоочийн хажуу талын зорчигчийн урд бичиг баримт болон бусад эд зүйлсээ хадгалах хайрцаг илүү том гоё хийц материалтай болсон байна. Салоны битүүмж сайжирсан мөн илүү дутуу чичиргээ байхгүй болсон гэж ладагийн инженерүүд мэдэгдэж байна.
Engine-д гарсан өөрчлөлт байхгүй 1700 сс 83 Морины хүчтэй форсунктай хөдөлгүүр хэвээрээ шүү Манайхаан Нивандаа таарсан хүчтэй сайн хөдөлгүүр учир шинэчлэх шаардлагагүй гэж үзсэн бололтой.
Бас нэг том өөрчлөлт бол дотор салоны дээврийн хэсгийг шинээр сольсон, мөн шинэ гэрэлтүүлэг SOS товчлууртай болсон нь таалагдаж байна шүү!!!
Лада нивагийн өөрлөлтүүд ингээд бүү зогсоосой улам их өөрчлөлт шинэчлэлт хийж нива сонирхогч биднийгээ баярлуулах болтугай.
Өө нэг зүйл хэлэхээ мартсан байна та нива худалдаж аваад өөрийнхөө хүссэн дугаралттай хөгжим авч суурьлуулах хэвээрээ байгаа юм байна шүү Ладагийнхан хөгжим суурьлуулах зай гаргахаа мартдаггүй мөртлөө хөгжим хийхээ мартдаг нь бас л сонирхолтой шүү !!!
Техникийн үзүүлэлт
Урт/өргөн/өндөр/тэнхлэг: 3640/1690/1640/2200 мм
Мөр хоорондын зай, урд/хойд: 1476/1456 мм
Багаажны эзэлхүүн: 265/585 л
Эргэлтийн радиус: 5,5 м
Бодит/бүх жин: 1285/1610 т
Хурд авалт 0-100 км/ц: 17
секунд
Дээд хурд: 142 км/ц
Шатахуун/нөөц шатахуун: АИ-95/42
Шатахуун зарцуулалт: хотод/шулуун замд/холимог: 12,1/8,3/10 л/100 км
Хөдөлгүүр: Бензин, урдаа дагуу байрлалтай, L4, 8 клапан, 1690 см³; 61 кВт/83 м.х. 5000 эрг/мин, 129 Н*м 4000 эрг/мин
Хүч дамжуулах анги: Дөрвөн дугуй хөтлөгчтэй, MT5
Явах анги: Тэнхлэг-хос гартай үл хамаарах, пүрш/хамаарах пүрш; жолооны механизм-могой араат, шингэн хүчлүүрт; тоормос- дискэн/барабан
Дугуйн хэмжээ: 175/80 R16, 185/75 R16
Зарагдах үнэ: Одоогоор тодорхой мэдээлэл алга байгаа ч хуучин загвараасаа 40,000 рублээр илүү үнэтэй худалдаалагдана гэж таамаглаж байна.
Нийтлэгч: Buyanaa Buyanaa Ganbaa