1-р сарын 12-нд японы автошоунд Nissan ямар тэрэг бэлдэж байгаа вэ?
Нийтлэл

Ирэх 1-р сарын 12-нд японд том автошоу болох бөгөөд тэнд тавигдах машинууд эхнээсээ цухалзаад эхэллээ.
Nissan X-Trail Crawler хэмээх тэрэг манайханд таалагдаж магадгүй.
X-Trail T33 кроссовер дээр суурилсан. Газраас нилээн дээшилж, пүрш, амортизаторыг сольжээ. Maxxis-ийн овоо том офроад дугуй тавьсан байна. Хар өнгийн 17 инч обудтай.
Кырлог тайрч, зайг томсгон, хар эмжээр хийжээ.
Дээвэрт ачаа суурилуулсан олон жижиг гэрэл тавьсан нь гоё харагдаж байна. Стандарт гуперыг авч, офроад маягийн гупер тавьж. Чирэх зориулалттай хоёр улаан гогцоо ч гаргаж.
Ийм кроссоверыг ихэвчлэн ралли уралдаан маягаар ашигладаг.
Nissan-аас бас ийм тэрэг бэлдэж байгаа аж.
Nissan Caravan Disaster Support Mobile-Hub гэх урт нэртэй.
Осол гамшгийн үед бүх төрлийн тусламж үзүүлэх үндсэн үүрэгтэй тэрэг аж.
Nissan Leaf-ийн батерейгаар тоноглосон тул цахилгааны маш сайн хангамжтай, нэмээд дээвэр дээрээ нарны панельтай.
Icon-уудыг харах аваас:
• Мэдээлэл
• Хоол унд
• Wifi, сүлжээ
• Тог цахилгаан
• Нойлын асуудал
• Нялх хүүхдийн асаргаа
• Эмнэлгийн тусламж
• AED буюу анхны түргэн тусламж
тус тус чадах юм шиг байна.