СТАТИСТИК: 1930 онд Монгол Улс 50 тээврийн хэрэгсэлтэй байв
Мэдээ

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) өөрийн сайтдаа Монгол Улсын түүхэн статистик мэдээллүүдийг татан авах боломжтойгоор байршуулсан билээ.
Эндээс бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийг ҮСХ танилцуулжээ. 1930 онд манай улсад 50 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байжээ. Харин 10 жилийн хугацаанд бараг зургаа дахин өсөж 1,298-д хүрсэн байна.
Тэгвэл ардчилсан тогтолцоонд шилжих үед буюу 1990 онд 43,792 тээврийн хэрэгсэл, түүнээс 30 жилийн дараа 1,136,794 тээврийн хэрэгсэлтэй болж өсжээ.
Харин өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 1,192,520 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 700,000 гаруй нь Улаанбаатарт бүртгэлтэй байна.
"Түүхэн статистик" цэсээр дамжуулан 1991 оноос өмнөх хугацааны буюу 1949-1991 оны 45 эмхэтгэл, 1921 оноос 1991 он хүртэл статистикийн 105 хүснэгтийг хэрэглэгчид шууд татан авах боломжтой.