Honda E-г хугацаанаас өмнө олноор үйлдвэрлэж эхэлнэ
Нийтлэл

Honda-аас ийм хөөрхөн тэрэг гаргана гэж концепц үзүүлсэн юм. Тэгвэл хугацаанаас хамаагүй наана үйлдвэрлэж эхлэхээр болсон аж.
Ер нь бол автомашины ертөнцөд том шилжилт өрнөж буй. Digital Distruption-тай төстэй. Өөрөөр хэлбэл өмнөх бүх юм түүх болж үлдэнэ гэсэн үг. Иймээс компаниуд шилжилтийг ашиглан дажгүй байрлалд шилжихээр чармайж байгаа юм. Одоогоор энэ шилжилтийг хятад, солонгосууд өндөр хурд ашиглан тэргүүлэх чиглэлд явж байна. Японууд электрон бараа дээр гаргасан алдаагаа давтахгүйн тулд ялгаагүй хурд гаргахаас өөр аргагүй болсон.
Ингээд япончуудын нэг том төлөөлөл болох Honda - ээлжит шатрын нүүдлээ хийж байгаа нь энэ.
Hatchback бол их хотын гудамжинд маш сайн тохирдог хийц юм.
Honda E хэмээгч энэ тэрэг минимал хийцтэй, өнгөгүй юмуу гэмээр цав цагаан, илүү дутуу зүйлгүй машин.
Хойд дугуй хөтөлдөг аж. Цахилгаан мотортой. 152 морины хүчэй, 315 Нм мушгина. Нэг цэнэглээд 260 км явна.
За ингээд машин гэдэг маань гар утас шиг гэр ахуйн цахилгаан бараа болж хувирах нь бүр л хурдасч байна даа.