Автоаялал: Алтан Таван богд аялсан туршлага
Авто Аялал

Маршрут:
УБ-Өвөрхангай-Баянхонгор-Говь алтай-Ховд-Баян өлгий-Увс-Завхан-Архангай-Өвөрхангай-УБ
Аялал:
Аялалын компани сонгосон. Ихэнх аялалын компаниуд Өлгийгөөс АТБ үзүүлдэг хөтөлбөртэй. Зарим нь нислэгээр УБ-с аялалаа эхлүүлж байгаа. BaNu's Tour Agency -г сонгосон шалтгаан нь хөтөлбөрт яг үзий гэж төлөвлөсөн бүх зүйл багтсан, үнэ хамгийн боломжийн, хамгийн сэтгэлээрээ байсан. Зарим газрууд мэдээллээ ч олигтой өгчихгүй байхад Банугийн бүх мэдээлэл тодорхой, уулын гутал байхгүй гэхэд өөрийнхөө гутлыг өмсгөөд өөрөө үлдэх жишээний, УБ-гээс өлгий орох унаа хүртэл зохицуулж өгөөд бүх зүйлд сэтгэлээсээ хандаж байсан нь таалагдсан. Мөн хувиараа аялсанаас давуу тал нь Хөтөчтэй тул extreme аялал хийж байгаа учраас их хэрэгтэй байсан.
Үнэ:
Өлгий-АТБ 5 өдрийн аялал 650к, УБ-өлгий 2 талдаа 300к. Эдгээр үнэнд аялалын туршийн бүх хоол, бензин, АТБ явах зөвшөөрөлийн зардал г.м бүх зүйл багтсан. Хүмүүс өөрсдөө ус ундаа чихэр жимсээ авна.
Өдөр 1:
УБ-с 1 альфарданд 7 хүн суугаад өлгийн зүг хөдөлнө. Замдаа зогсож хоол идэхээс өөрөөр зогсохгүй, шууд өлгийд очно. 26 цаг орчим явна. Оройдоо өлгий ороод өөрсдийн зардалаар буудалд байрлана. Буудлыг аялалын газраас захиалж өгч тусалсан. Буудлын үнэ боломжийн байсан.
Өдөр 2:
Пургонд 7 хүн сууна. Аялалд нийт хэдэн пургон явхаас хамаараад машинууддаа Хөтөч, ЗБ, тогооч нар нь хуваагдаж сууна. Тэдний хэл бол Казак, гэхдээ монгол хэл мэднэ. Ялангуяа хөтөч бол монгол хэл сайн мэднэ. Эхний өдөр өлгийн төвөөс хөдөлж Улаанхус сумаар дайран, АТБ-руу явж, замдаа голын эрэгт өдрийн хоолоо идэж, АТБ цогцолборын аялагчид буудаллах боломжтой эцсийн цэгт хүрж асар майханаа барьж отоглоно. Өдрийн хоолыг тогооч бэлдсэн ирсэн учраас буудаллаж хооллоод цаг алдахгүй хөдөлнө. Оройн хоол казак үндэсний хоол Серней хийж өгсөн.
Өдөр 3:
Өглөө эрт 7.30д хөдөлж пургонтойгоо 20 орчим км явж ерөнхийлөгчийн овоонд хүрнэ. Үүнээс цааш машин явах боломжгүй. Зам бол үнэхээр хэцүү. Хад асга, өгсүүр, шавар шалбааг ихтэй. Ерөнхийлөгчийн овоо нь мөнх цаст 5 оргил буюу Хүйтний, найрамдал, бүргэд, малчин, наран оргилууд харагддаг хамгийн эхний цэг юм. Эндээс зураг ахуулаад буцах нь буцаад, ууланд авиралт хийх нь цааш явна. 5 оргилын хамгийн боломжит буюу сонирхогчидын авирдаг оргил нь Малчин оргил. Д.т.дээш 4051 м өндөр мөнх цаст оргил. Овооноос цааш мориор 10 км орчим яваад уулын бэлд хүрнэ. За тэгээд авирна даа. Малчин оргилоос монгол улсын хилийн үурвас харагдана. Хүйтний оргил бол монгол, орос хятадын хилийн уулзвар гурвалсан цэг. Цаг агаарын хувьд нар гарлаа гэж найдалтгүй. 5 минутын дотор л бороо, мөндөр, цасаар шуурна. Өглөө эрт 7.30д очоод ууландаа 9 цаг гэхэд гарахгүй бол бууж ирэхэд оройтож, харанхуйд буух асуудал үүсэх магадлалтай. Хувцасны хувьд гутал #1 асуудал. Бүр их зузаалаад хэрэггүй, харин хүйтэрвэл өмсөх куртик, хувцасаа цүнхэлнэ. Ус их уух дэмий. 1 амрахдаа 2 мин аас илүү амарвал оройд хүрэхэд хэцүү болно. Өглөө гарахад тогооч хоол хийж өгнө. Цүнхэлээд уулын орой дээр гарч өдрийн хоолоо иднэ. Уул маш өндөр, чулуу ихтэй тул нилээн тэвчээр шаардана. За уулнаас буугаад мориороо яваад машиндаа суугаад отог руугаа явна. Амарна.
Өдөр 4:
Өглөөний цайгаа уугаад сыргаль буюу хотон нуур, хурган нуур байрлах газар луу хөдөлнө. Замдаа сүүн гол үзнэ. Өдрийн хоолоо замдаа иднэ. Хурган нуурын хажуугаар өнгөрнө, нуурын эрэгт очихгүй. Хотон нуурын эрэгт очиж хононо. Өглөө эрт 8 цагт хөдлөхөд орой 5 цагийн үед хотон нууранд ирнэ. Зам бол бас л хэцүү. Гүүрнүүд нь бас их нарийн ккк. Нуурын эрэгт майханд хононо. Нуур бол маш цэнгэг, загастай, нартай өдөр бол ард нь мөнх цаст уул харагдаж байхад л урд нь нууранд сэлэхээр. Шумуул ялаатай.
АТБ цогцолборт буудаллахын өмнө
Отог
Отогийн хажуугийн айлууд
Өдөр 5:
Казак айлд, казак гэрт очиж тухлана. Өдрийн хоолоо идчихээд явж багатүргэний хүрхэрээ үзнэ. Айлаас 15 гаран км хэцүү замаар явна.
Хүрхэрээний доор машин парклах цэгт машинаа үлдээгээд 3 км мориор явна. 1 морь 20к, мориор явах зам бол хад асга ихтэй, шавар шалбаагтай, өгсөж уруудсан хэдий ч байгаль гоётой. Морь унаж чадахгүй хүн бол 3 км алхана. Хүрхэрээ хүрэх замд Монголын швейцарь гэж хэлэгддэг газрыг дээрээс нь харж, зураг дарах өндөрлөг газар байгаа. Тэнд бүргэдтэй ах байж таарсан. Бүргэдтэй ах бол гэртээ, морь авдаг талбай, эсвэл швейцарийг хардаг талбай гэд хөдөлгөөнт байршилтай. Бүргэдтэй зураг даруулах үнийг мэдэхгүй, аялалын компани төлсөн. Хүрхэрээ үнэхээр тасархай. Том том чулуу хадан дундуур бууж хүрхэрээнд очно. Хүрхэрээгээ үзээд буцаад казак айлдаа очно. Амарна. Сыргаль руу орж ирээд модтой болж эхэлнэ. Модтой учраас хөтөлбөрт багтаагүй ч өөрсдөө мод түүгээд галын наадам хийж, дуу дуулж төмс булж иднэ. Маршмэло ч шарж болно ккк. Цаг агаар бас таашгүй хэвээрээ. Бороо орно, хүйтэрнэ, дулаарна. Цув болон усны гуталаа байнга авч явсан дээр. Усны гутал гэхээс илүү гутлын гадуур хийдэг уут зүгээр, авч явахад хялбар.
5 оргил
Өдөр 6:
Өглөө 8.30д хөдлөөд сайн явахад 4 цагт өлгий орно. Дундаа өдрийн хоолоо голын эрэгт иднэ. Өлгийд ирээд нутгийн барааны дэлгүүр хэсээд өлгийгөөс 5 км.т байрлах кэмпэд очиж амарна. Оройн хоолоо кэмдээ иднэ. Гэхдээ сайн дураараа Памукэли орж хоол идсэн. Цайны амт болон цайны данхны шийдэл үнэн тасархай байсан. Цайгаа халуун байлгахын тулд доор нь лаа асаадаг зориулалтын данхтай, зөөгч нарын аашийг ээ. Манай УБ-н зөөгч нарыг бөөнд нь авч очоод сургалтанд суулгамаар. Ингээд аялал дуусна.
Малчин оргил дээрээс
Өдөр 7,8,9,10:
За тэгээл цаг хугацаанаасаа хамаараад шууд буцах уу, увсаар дайрах уу, юу юу үзэж амжихаар байна төлөвлөөд явна даа.
Хотон нуур
Хэцүү хад
Нэмэлт:
1. Хэдий аялалын хөтөлбөрөөр явж байгаа хэдий ч хүн аялалаа гоё байлгах уур амьсгалаа өөрөө л бүрдүүлдэг. Замдаа маш олон цаг явах болхоор дуу хуураа сайн бэлдэх хэрэгтэй, өөр замдаа хийж болох зүйлс бодоорой.
2. Үнэхээр extreme аялал болно. Машины дугуй хагарах, гуперээ цохих хагалах бол юу ч биш. Ер нь тийшээ бүх машин явж байгаа. Приус, тоёота сай, жийп, пургон гээд. Эвийг нь олоод, цаг агаар гайгүй таараад, жолооч ур чадвараа гаргаад явж байгаа приуснууд зөндөө. Гэхдээ хаигийн тохиромжтой, эвдэрсэн ч засагдчихдаг, элдэв эд хөрөнгийн болоод цаг хугацааны хохирол бага үүсдэг машин бол ПУРГОН юм. Зарим хүмүүс АТБ-н отоглох цэг хүртэл приустэйгээ яваад, цаашаа тэнд байгаа айлын пургоны түрээсэлдэг юм билээ.
3. Ялаа шумуулны тос, цацлага авах. Нарны тос маш чухал. МАШИНЫ ТАТЛАГА, ер нь машины бүрэн бүтэн байдлыг сайн хангах
4. 00 бол ер нь 100% модон жорлон, байхгүй хэсэгтээ байгаль. Зам бол өлгийн 5 өдрийн аялал бол 100% шороон зам. Шороо шороодоо алсуураа сайн өгсөнө. УБ д.т.д 1300 байхад өлгий 1700 гаран, малчин оргил 4051м. Хад асга, овон довон, ус шавар ихтэй, гол олон гатлана. Зарим нь гүүртэй, зарим нь гүүргүй. Нийт 5 гүүр гарсан.
За өөр тайван дөө.
Аяллын нийтлэгч: Munkhjargal Mj