АНУ-д зайнаас машин жолоодох үйлчилгээ нэвтрүүлэв
Нийтлэл

Дуудлага өгөхөд захиалсан автомашиныг нь зайнаас жолоодон дуудсан газарт нь хүргэж өгдөг зайнаас жолоо дох үйлчилгээ г АНУ-д анх удаа нэвтрүүллээ.
Германы “ Vay ” гарааны компани өчигдөр тус улсын Невада мужийн Лас Вегас хотод энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээ мэдэгдсэн байна.
Тус компани “ teledriving" технологи йг ашиглан тус үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангасан болохоо онцолжээ. Товчхондоо бол хэрэглэгч апликейшн ашиглан дуудлагаар машин захиалахад төвөөс мэргэжлийн теле жолооч захиалсан машиныг нь зайнаас жолоодо н хэрэглэгч и д хүргэж өг нө.
Улмаар х эрэглэгч уг машиныг хүлээн авч өөрөө жолоодо н хүссэн газраа хүрч ажил төрлөө амжуулж дуусаад буцааж өг нө. Ингэхэд уг машиныг теле жолооч мөн зайнаас жолоодон өөр хэрэглэгчид хүргэх юм уу, эсвэл буцааж төв дээр авчирч байрлууна.
Мэргэжлийн теле жолооч нар төв дээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмж дотор суугаад машиныг зайнаас жолоодох ажээ.
Э нэхүү үйлчилгээний төлбөр ийг минут тутамд 0.3 доллар аар тогтоосон байна. 30 минут ашиглахад 9 доллар болох бөгөөд энэ нь тус улсад идэвхтэй хэрэглэгдэж буй “ Uber ” үйлчилгээтэй харьцуулахад хамаагүй хямд байгаа ажээ. АНУ-ын эдийн засгийн мэдээллийн CNBC мэдээлснээр тус компани одоогийн байдлаар Шведийн хөрөнгө оруулалтын “ Kinevik ” компани, АНУ-ын “ Coatue ” сан, Францын “ Euragio ” сан зэргээс нийт 110 сая долларын санхүүжилт авсан байна.
“ Vay ” компанийг үүсгэн байгуулагч , гүйцэтгэх захирал Томас фон дер Охэ CNBC-д өгсөн ярилцлагадаа энэхүү шинэ үйлчилгээ нь жолоочгүй такси зэрэг бусад ижил төстэй үйлчилгээнээс илүү үр дүнтэй хувилбар болохыг онцолсон байна.