Жолоогоо хэрхэн баривал хамгийн зөв бэ?

Хариултыг шууд өгье. Энэ бол 2:45 цагийн байрлалд хоёр гараа тавьж явах юм.
Өглөө орой, өвөл зун, хэр удаан жолоо барьж байгаагаас үл хамааран энэ бол хамгийн зөв бөгөөд аюулгүй барилт аж.
Гар ядарвал жаахан доошлуулж 3 дээр хааяадаа барьж болно. Ингээд л болоо.
Ингэж барих хоёр шалтгаантай.
Машиныг аюулгүй, найдвартай жолоодоход хамгийн эвтэйхэн. Гэнэтийн аюул болж жолоогоо хүчтэй мушгих шаардлага гарахад энэ барилт хамгийн сайн тусална.
Хоёрдугаар шалтгаан нь аюулгүйн дэр задрахад энэ барилт хамгийн аюулгүй, бас туслах чанартай.
Гольф, теннис, снүүкер зэрэг спортод хэрэгслээ хэрхэн зөв барихыг заавал зааж өгдөг. Жолоогоо зөв барих нь үүнтэй адил, энгийн шаардлага юм.
Гольфын цохиурыг зөв барьж, зөв гулсуулж, зөв техникээр цохьсон цагт л бөмбөг зөв ниснэ. Хурдтай яваа машиныг зөв удирдахад жолоогоо зөв барих нь зайлшгүй зүйл аж.
Аюулгүй дэр бол таныг мөргөлдөх цагт гарцаагүй задарна. Тоо томшгүй олон амь нас аварсныг хэлэхийн аргагүй. Түүнийг задрахад таны хоёр гар саад болох ёсгүй. Хэрвээ зүүн гараа жолооны дээрээс барьсан бол зүүн гар оногдоно. Гар гэмтэж, таны аврах ёстой дэр таныг тун эвгүй цохих болно. Жолоочийн аюулгүй дэр жолооны хүрдэн дотроос гарч ирдгийг та мэдэх байх гэж итгэж байна.
Таны даган дуурайдаг аав ээж, ах дүүс, найз нөхөд тань буруу барьдаг бол тэднийг бүү дуурайгтун. Зөв барьж, харин ч тэдэнд зөв үлгэр дуурайл үзүүлээрэй.