Мэдээ · 2024.01.02
Чаргыг автомашины араас чирэхгүй байхыг зөвлөв
Мэдээ

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай зөвлөмж бэлтгэжээ. Үүнд:
Ус, чийг нэвтэрдэггүй дулаан хувцас өмсөх
Толгой гэмтэхээс сэргийлж малгай, дуулга өмсөх
Модны хожуул, шон, чулуу, хашаа мөргөхгүй байхаар аюулгүй газрыг сонгох
Огцом, эгц өндрөөс гулгахаас зайлсхийх
Зориулалтын чаргаар гулгах
Зөв байрлалд сууж гулгах
Зам чөлөөтэй болсон үед гулгах
Дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох
Чаргануудыг хооронд нь холбож гулгахгүй байх
Автомашины араас чарга чирэхгүй байх
Чаргаар гулгаж байхад аюул тулгарсан үед чарганаас хурдан буух аргыг хүүхдэд зааж өгөхийг зөвлөв.