Улаанбаатарын иргэдэд үйлчлэх шинэ автобус
Мэдээ

БНХАУ-ын Yutong Bus компаниас манай улс худалдан авах автобуснууд үйлдвэрлэгдэн гарч эхэлжээ. Тус компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авна.
"Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд орж ирнэ.
Ирэх оны хоёрдугаар сарын 1-н хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газарт нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Үүний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг үйлчилгээнд явуулна" гэдгийг НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.
Шинэ автобусны үзүүлэлтүүд:
2023 онд үйлдвэрлэсэн
Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан
Зөв талдаа жолооны хүрдтэй
Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш
Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш
Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
Автомат төвлөрсөн системтэй
Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй
Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан
Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй
Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай
Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй
Заалны чанга яригчтай
Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх