Хятад улс дэлхийн хамгийн хурдан галт тэргийг үйлчилгээнд оруулна
Нийтлэл

Хятад улс энэ жил дэлхийн хамгийн хурдан галт тэрэгний туршилтыг дуусгаж ирэх жил ашиглалтад оруулахаар болсон тухай Хонгконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус улсын Үндэсний төмөр замын группын мэдэгдсэнээр гал тэрэгний хамгийн сүүлийн загвар болох CR450-ын дээд хурд нь 450 км/цаг ажээ. Тус групп өнгөрсөн оны зургадугаар сард “Мэйжоу” булан дахь далайн төмөр замын гүүрийг турших үеэр CR450 нь дэлхийн хамгийн хурдан буюу 453 км/цаг хурдалсныг баталгаажуулсан байна. CR450 нь автомат удирдлага, дугуйны загвараас эхлээд жолооны систем, аюулгүй байдлын төхөөрөмж зэрэг төмөр замын гол технологийн судалгаагаар ирэх жил ашиглалтад орох нь баталгаажсан аж. Одоогоор тус улсад явж байгаа хурдны галт тэрэгний хамгийн дээд хурд 350 км/цаг байна. CR450 галт тэргийг нэвтрүүлж эхэлснээр Бээжин-Шанхайн хооронд зорчих хугацаа 4 цаг гаруй байсныг 2 цаг 30 минут болгон богиносох юм байна. Бээжин-Шанхай чиглэлийн нийт 1318 км урттай замд жилд 100 сая гаруй зорчигч зорчдог бөгөөд Хятадын хамгийн ачаалалтай замуудын нэг ажээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус улсын өндөр хурдны төмөр замын нийт урт 45 мянган км, төмөр замын сүлжээний нийт урт нь 159 мянган км болсон гэж Үндэсний төмөр замын групп мэдэгдэв