Маш хүчтэй хийцтэй Mitsubishi Triton/L200-ийн шинэ цуврал гарчээ
Нийтлэл

2023 оны 7-р сарын 26-нд цоо шинэ загварын Triton / L200 автомашиныг танилцуулжээ. Ингэснээр 6 дахь цуврал болж байна.
Энэ бол дунд гарын, рам бүхий пикап тэрэг юм.
Энэ машины үйлдвэр Тайланд улсад байдаг тул энэ улсад танилцуулга болжээ. Хямд үнэтэй байдаг тул Ази даяарх улсуудад өндөр борлуулалттай байдаг гэхэд болно.
Бат бөхийн бүхий л үзүүлэлтийг нэмэгдүүлсэн гэж үйлдвэрлэгчээс зарлаж байна. Рамын үзүүлэлт 40%, torsion үзүүлэлт 60% нэмэгдсэн гэнэ, базарваань.
2.4 литрийн 4N16 турбодизель хөдөлгүүртэй. Intercooler-тэй. 6 шатлалт механик юмуу автомат хроптой ажээ.
Хойноо юмуу бүх дугуйн хөтлөгчтэй.
Double кабин, Хагас double кабин, Дан кабин гэсэн кабины сонголттой.
Дараагийн 7 хоногоос масс үйлдвэрлэл эхлэх юм байна. Япон руугаа бас гаргана. Мэдээж Ази даяар зарах байлгүй.
Дашрамд өмнөх L200 нь 2015 онд гарсан билээ.