Алт, мөнгөн тоноглолтой "MOZO BLACK" шинэ төмөр хүлгийн эзэн болоорой
Мэдээ

Монголын Оюунлаг Зон Олон МОЗО нь дэлхийн автомашин зах зээлд Монгол улсаа оролцогч, үйлдвэрлэгч болгох зорилгоор анх бий болсныг та бүхэнд дахин сануулъя. Цар тахал ба бусад зах зээлийн нөхцлүүд тодорхой хэмжээнд ажлыг удаашруулсан ч бид зогсолтгүй зорьсондоо хүрэхээр ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрлэгч “Барс Моторс” ХХК нь цар тахал болон урд хөршийн 0 ковид бодлогын улмаас БНХАУ дахь автомашин үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2023 оны эхнээс сэргээж, тухайн оны гуравдугаар сараас “MOZO EVision compact SUV” загварын автомашиныг үйлдвэрлэж, зах зээлд санал болгож эхэлсэн билээ. Цаашлаад өнгөрсөн ондоо багтан Монголын анхны автомашины брэнд “MOZO” дунд оврын суудлын автомашины шинэчлэгдсэн MOZO BLACK LIMITED EDITION тусгай загварыг 2023 оны арванхоёрдугаар сарын 6 буюу БНХАУ-д үйлдвэрээ байгуулсны дөрвөн жилийн ойтой давхцуулан ердөө зургаан ширхэгийг угсарч, тоноглон бэлэн болголоо. Энэ нь анхны загвар “MOZO”-той ерөнхий үзүүлэлт адилхан боловч давуу тал нь таван жил буюу 150’000 км-ийн баталгаа өгч байгаагаас гадна илүү тансаг зэрэглэлд тоноглосон болно. Эхний гурван ширхэг MOZO BLACK автомашин захиалагчийн гарт очсон ба одоо гуравхан ширхэг үлдээд байна.