Top Motors: Land Cruiser 250 ирэхэд 4-хөн сар үлдлээ
Мэдээ

LAND CRUISER эзэмшигч, сонирхогчдын хүлээлтийг үүсгээд буй цоо шинэ LC_250 DIESEL загвар энэ оны 4-р сард ирэх бөгөөд 220.4 ₮ (Дизель төрлийн үнэ) сая төгрөгөөр худалдаалагдана.
Бензин төрлийн үнэ хараахан тодорхой болоогүй байна.
Дэлгэрэнгүй танилцуулга:
Орчин цагийн Prado цувралын үе үеийн өөрчлөлт шинэчлэлтүүдээс үзвэл тансаг төрөлрүү тэмүүлэх хандлагатай болж байсан бол одооноос LC 250 хэмээн нэрийдэх жинхэнэ Light Duty загвар эргэн ирж байгаа юм.
LC 300 цувралтай ижил GA-F платформ дээр суурилж жолоодлого болоод бартаат замыг туулах үндсэн гүйцэтгэл улам илүү хүчирхэгжиж саадыг даван туулах олон төрлийн сонголттой болсон.
• 8 шатлалт хурдны хайрцаг бүхий 2.8L turbo DIESEL хөдөлгүүр
• Үндсэн кузовын бат бөх байдал 30%-аар, хүрээний хэсгүүд 50%-аар мэдэгдэхүйц нэмэгдсэн
• Бартаат замд дугуйг газарт тогтвортой байлгах чадвар буюу явах эд ангийн холбооснуудын хөдөлгөөн эрс сайжирсан
• Цахилгаан рулийн аппарат (EPS) нь бартаат замд жолоодлогын үед алдаагүй, бага хурдтай үед маневрлах чадварыг нэмэгдүүлж өгсөн
• Урд талын Тогтворжуулагчийг салгах механизм (Stabilizer Disconnect Mechanism)-тай болсон нь бартаат замд илүү тогтвортой бөгөөд тухтай байдлыг хангана
• Multi-Terrain Monitor болон Multi-Terrain Select буюу автомашины эргэн тойрон дох орчноо камераар хянах боломж нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, саад бартаа ихтэй замд жолоодоход илүү хялбар болгоно
• Төвийн болон хойд дифференциал цоожлогчтой, 3 төрлийн жолоодлогын горимтой
• 18 инчийн ALUMINUM обуд, өдрийн нулимсан лед гэрэл болон 3 салаа лед их гэрэл, арын лед гэрэл, дээврийн нээлхий, 12'3 инчийн мэдрэгчтэй хөгжим, 10 ширхэг SPEAKER, автомат тээшний хаалга гэх мэт тоноглолуудтай
Борлуулалтын зөвлөх: 8888-9041, 8888-9042, 8888-9043, 8888-9045