Мэдээ · 2023.11.07
Монгол улс 2023 оны эцэс гэхэд 8100 км хатуу хучилттай замтай болно.
Мэдээ

Монгол Улс нийт 14,920км олон улсын болон улсын чанартай авто замтайгаас 2023 оны эцэс гэхэд 8100 км хатуу хучилттай авто замтай болно.
ШИНЭ СЭРГЭЛТИЙН 5 ТОЙРОГ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг, хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон 2 коридортой болох ба Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-БаруунУрттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто замуудыг ирэх жилээс эхлүүлэхээр шийджээ.