2029 оноос автомат тоормосыг заавал шаарддаг болно
Нийтлэл

Орчин үеийн машинууд харьцангуй сайн тоноглолтой болоод байгаа. Ухрахын камер шинэ машинд нэгэнт стандарт болсон бол 2029 оноос эхлэн Emergency Braking буюу Осол болох магадлалтай үед автоматаар тоормослох системийг бүх шинэ машинд заавал шаардахаар шинэ стандарт тогтоожээ.
Нэгэнтээ National Highway Transportation Safety Administration (NHTSA) байгууллага энэ дүрмийг тогтоосон бол бараг бүх брэнд дагаж мөрдөх нь тодорхой юм.
2029 оны шинэ дүрэм:
АНУ-д борлогдох бүх машин дараах 3 системээр тоноглосон байх ёстой.
• Машинууд хоорондоо мөргөлдөхөөс сэргийлж сэрэмжлүүлэх
• Саадтай үед автомат тоормослох
• Явган зорчигчийн үед автоматаар нэн яаралтай тоормослох
Ухрахын камер тавигдсанаар байрны гадаах зогсоолд бяцхан хүүхдүүдийг ухрахдаа мөргөдөг осол нэн багассан билээ. Тэгэхээр энэ систем ч гэсэн хүн төрөлхтөний сайн сайханд ихээхэн туслах нь гарцаагүй.