Geely Holding группийн төлөөлөгчид Монгол дахь Geely төвөөр зочиллоо.
Мэдээ

Таван Богд Группийн охин компани Таван Богд Моторс ХХК Geely брэндийн албан ёсны дистрибьютерийн эрхээ дахин баталгаажуулан, гэрчилгээгээ авлаа.
Энэ удаад Geely Холдинг Группийн Бүс хариуцсан захирал Mr. Kay Yang, Борлуулалт, маркетингийн албаны менежер Mr. Rui Kan, Засвар үйлчилгээний албаны менежер Mr. Lin Dai нар Монгол дахь GEELY төв дээр зочилж, үйл ажиллагаатай танилцан, Монгол худалдан авагчдынхаа санал хүсэлтийг хүлээн авлаа.
Geely брэндийн албан ёсны дистрибьютер Таван Богд Моторс ХХК нь 2022 оны 7-р сард анхны захиалга авч Монгол улсын зах зээлд шинэ брэндийн анхны автомашинаа борлуулсан билээ. Одоогийн байдлаар нийт 678 ширхэг автомашин амжилттай борлуулан, хэрэглэгчдэдээ 4 жилийн баталгааг өгч албан ёсны баталгаат засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Дэлхийн автомашинуудын аюулгүйн стандартыг хангадаг үзүүлэлт шалгуураар Geely одоогийн байдлаар ганцаараа таван од авсан байгаа бөгөөд зорчигч, жолооч, явган хүн, замаар явж буй амьтан гээд бүгдийнх нь аюулгүй байдлыг хангасан технологийг оруулснаараа бусдаас ялгардаг.
Хэрэглэгчид худалдан авалтын дараах засвар үйлчилгээнд хамгийн их санаа зовдог бол автомашин борлуулалт, мэргэжлийн, сэтгэл ханамжтай засвар үйлчилгээг Таван Богд Моторс компанийн 18 жилийн туршлагатай, GEELY брэндийн автомашины тусгайлсан сургалтанд хамрагдсан засвар үйлчилгээний багийнхан үзүүлж байна.
Нэг жилийн ойн баяртаа зориулан GEELY брэндийн Coolray, Azkarra, Tugella, Monjaro 4 загварын автомашинууддаа 5 САЯ төгрөгийн хөнгөлөлт урамшууллыг 8-р сарын 13-ийг дуустал олгож байна.
GEELY брэндийн автомашин сонгосон нийт харилцагчдадаа 1 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.