Японы "SLIM" хөлөг сарны тойрог замд амжилттай нэвтэрчээ
Мэдээ

Япон улс сарны гадаргуу дээр буусан дэлхийн тав дахь улс болохоор зорьж, “SLIM” хөлгөө энэ оны есдүгээр сард амжилттай хөөргөсөн.
Тус хөлөг даваа гарагт сарны тойрог замд нэвтэрснийг Японы сансар судлалын байгууллага мэдэгджээ. Хөлгийн ажиллагаанд ямар нэг саад учрахгүй бол ирэх сарын 20-ны өдөр буух төлөвтэй байгаа аж.
Японы сансар судлалын байгууллагын захирал Хироши Ямакава “SLIM” хөлгийн гол зорилго бол өндөр нарийвчлалтай буулт. Бид сарны гадаргуун бууж чадах хэсэгт бус, буухыг хүссэн газраа буулт хийхээр зорьж байна” хэмээн хэлж байв.
100 сая ам.долларын өртөгтэй хийж буй тус ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас болоод гурван ч удаа хойшлуулсаны дүнд есдүгээр сард хөөргөсөн юм.
Эх сурвалж: The Japan Times