Хятадын Tank 500 машиныг хуяглах үйлчилгээ Орост санал болгож байна
Мэдээ

Орос улс дайны байдалтай байгааг бид бүгд мэднэ. Нэгэнт хөрш юм болохоор бид дуугүй л байхаас яахав. Өмөөрөх ч хэцүү, загнах ч хэцүү байдалд байх ямар тэнэг юм бэ. Ерөнхийдөө "одоо болиоч дээ" гэдэг байр суурь бидний ихэнхэд маань байгаа болов уу.
Ангийн маань том биетэй банди нөгөө ангийн бандитай - зодолдоод байна гэсэн үг шүү дээ.
За, ямартай ч Москва хүртэл пуужингийн довтолгоонд өртөх болсон тул орос даяар хуягласан машины эрэлт өсөж байгаа ажээ. Нэгэнт цуглуулсан мөнгө байгаа юм бол одоо л хэрэглэдэг цаг. Тэнэж яваа пуужинд өртөөд машинтай шатчихвал хэцүү. Иймээс нилээн өндөр зэрэглэлтэй хуяглах үйлчилгээ гараад байгаа ажээ.
Буу суманд оногдоод эвдэрсэн ч яахав гээд, хятад машиныг хуяглахыг санал болгоод байгаа юмуу даа.
Ямартай ч зурагт үзүүлсэн Tank 500 хэмээх хятад машиныг хуяглах үйлчилгээг Armor Group гэдэг компаниаас санал болгож байна.
BR4 зэрэглэлийн шил, нууц хуяг болон бусад аюулгүйн зүйлс байгаа гэнэ.
SVD (дурантай буу), АКМ, АК-47 болон 5.45, 7.62 калибраас хамгаалж чадна. Машин доор 250 гр хүртэлх TNT тэсрэх бөмбөг дэлбэрэхэд хамгаалж бас чадна. Хажуугаасаа бол 4 кг хүртэлхийг тэснэ.
- Гаднаас халдагчид хаалга нээх боломжгүй.
- Хамар дотор гал түймэр эсэргүүцэх системтэй.
- Хаалганы нугасыг бэхжүүлсэн.