Ирэх оны эхний сард БНХАУ-ын нисэх онгоцны түлшний эрэлт өдөрт 860 мянган баррель хүрэх төлөвтэй
Мэдээ
FGE: 2024 онд Азид нисэх онгоцны түлшний эрэлт өдөрт 150 мянган баррелиар нэмэгдэнэ
2024 оны нэгдүгээр сарын эцсээр БНХАУ-ын нисэх онгоцны түлшний эрэлт өдөрт 860 мянган баррель болж өсөх төлөвтэй байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцооллоо.
Энэ нь 2020 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт төдийгүй 2023 оныхоос 27 хувиар өссөн дүн болохоор байна. Оны эцсээр тохиож буй баярын улиралтай холбоотойгоор БНХАУ-д агаарын тээврийн салбар эрчимтэй сэргэж байгаа юм.
БНХАУ-ыг оролцуулахгүйгээр тооцвол 2024 онд Азид нисэх онгоцны түлшний эрэлт өдөрт 150 мянган баррелиар нэмэгдэх тооцоотой байгааг “FGE” (Facts Global Energy) компани мэдээллээ.
Онгоцны түлшийг дизель түлштэй харьцуулж хэр ашигтайг тооцоолдог гол үзүүлэлт болох Сингапурын "Regarde" дата мэдээллээс харахад 11 дүгээр сард 2018 оноос хойших дээд түвшинд хүрээд байгааг “PVM Oil Associates” тодотгосон байна.
Нисэх онгоцны түлшний эрэлт өсөхөд улс орнуудад ялангуяа Азийн бүсэд өвлийн аялал жуулчлал эргэн эрчимжиж байгаа нь голлон нөлөөлж байгаа ажээ.