Lexus Annual Trip 2024 | Special Guest - Chief Engineer

Lexus брэндийн зүгээс жил бүр Монгол дахь хүндэт эзэмшигчдийнхээ дунд зуны нэгдсэн аяллыг зохион байгуулдаг уламжлалыг энэ жил үргэлжлүүлж, албан ёсны хоёр дахь нэгдсэн аяллыг шинэчлэгдсэн Lexus GX550 болон LX600 автомашины эзэмшигчдийн дунд 2024 оны 08-р сарын 01-ээс 08-р сарын 03-ны хооронд нийт 3 өдөр, 2 шөнийн хугацаатайгаар Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулууны бүс нутгаар амжилттай зохион байгуулж, гайхалтай туршлага, үнэ цэнтэй дурсамжуудыг бүтээлээ.
Аяллын онцлох зочноор Lexus брэндийн ерөнхий инженер ноён Таками Ёкоо бидний урилгыг хүлээн авч Монгол улсад хүрэлцэн ирж, албан ёсны эзэмшигчдийн хамтаар Монгол орны өвөрмөц тогтоц бүхий хад асга ихтэй, чулуурхаг нутгаар Lexus GX болон Lexus LX автомашины онцлог, хурд хүчийг сорихын зэрэгцээ хамгийн дээд зэрэглэлийн зочлохуйг байгалийн сайханд мэдэрлээ.
Аяллын хугацаанд Lexus брэндийн зүгээс нүүдэлчдийн гэр сууцыг орчин үеийн инженерчлэл тооцоогоор баяжуулан бүтээсэн глэмпинг тосгоныг барьж байгуулан, эзэмшигчдэд хүний хөл хүрээгүй байгалийн сайханд ая тухтай байх боломжийг бүрдүүлэн ажиллав. Мөн бид брэндийн үндсэн философи болох үйлчилгээний "Омотэнаши" соёл болон тансаг зэрэглэлийн тав тухыг салбар мэргэжилдээ олон жил гаршсан Такүми мастеруудын бэлтгэсэн хоол, уух зүйлс, галын наадам, явган аялал, Монгол угсаа гарал, язгуурын сэдэвт тоглолт, үзүүлбэр, ерөнхий инженертэй хийсэн сонирхолтой яриа, бартаат замын сорил зэрэг үйл ажиллагаануудаар дамжуулан урлалаа.
Дараа жилийн зуны нэгдсэн аялал буюу “Annual Trip 2025” үйл ажиллагаагаар эргэн уулзацгаая!
Experience Amazing - Lexus
Lexus брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер