2024 оны шинэ G-Class
Нийтлэл

Автомашин үргэлж шинэчлэгдэх ёстой. Гэвч огцом шинэчлэлийг хүсдэггүй нэг машиныг нэрлэ гэвэл эргэлзээгүй "Mercedes-Benz G-Class" гэж хэлнэ.
Гэсэн хэдий ч дэлхий дахинаа автомашины яндангаас гарах нүүрс хүчлийн хийг бууруулах, улмаар дотоод шаталтад хөдөлгүүрийг халах үе шаттай хэрэгжүүлж буй шаардалгын дагуу Daimler Group хүссэн хүсээгүй өөрчлөлтийг хийжээ.
Өмнөх C63 AMG загварт хөдөлгүүрийг 4.0 л-ээс 2.0 л /Hyrbid/ болгон буулгахдаа салоон, гадна детайлд онцийн өөрчлөлт хийгээгүй нь хэрэглэгчдийн хувьд хүлээлтээс унаж улмаар хамгийн муу борлуулалттай загвар болсон ба өмнөх 4.0л хөдөлгүүртэй загварын эрэлт хэрэгцээ, үнэ нэмэгдэж байсан талтай.
Тэгвэл энэ удаад 2024 оны 2-аар хагасаас эхлэн G500 болон G63 загварууд дараах байдлаар шинэчлэгдэх нь тодорхой боллоо.
1. Night Package шинэчлэгдсэн: Нэмэлтээр гишгүүр, яндан хар өнгөтэй сонгох боломжтой, Гадна гуперний соёо, толыны гадар, запас дугуйн таг зэргийг carbon fiber-аар сонгох боломжтой.
2. Урд хойд гупер илүү аеро сайжруулсан загвартай болсон ба ингэхдээ нүүрийг бага зэрэг өөрчилсөн.
3. Обудны сонголт, өнгөний сонголт нэмэгдсэн.
4. Салоны хувьд жолооны хүрд, голын консоолийн хийцлэл, уух зүйл халуун, хүйтэн хэвээр хадгалах гэх мэт GLS-ийнхтэй төстэй опшинууд нэмэгдсэн.
5. Голын дэлгэц нь хуруу мэдрэх touch screen-тэй болж offroad menu нь илүү олон үзүүлэлт харуулдаг болсон.
6. Keyless entry буюу түлхүүрийг зайнаас мэдэрч машин нээх, хаах, асаах функц нэмэгдсэн
7. Амортизатор шинэчлэгдэн хатуу зөөлөн, ажиллагааг өөрчлөх Dual Electronic Valve -тай болсон
Хөдөлгүүрийн хувьд:
G500-ийн тухайд:
"V8 хөдөлгүүрт ҮҮРД БАЯРТАЙ" болж түүний оронд одоогоор бусад загваруудад ашиглагдаж буй цуваа 6 цилиндр турбо хөдөлгүүр+хайбрид системтэй болсон. GLS 450-тэй ижил гэж ойлгож болно.
G63-ийн тухайд
V8 турбо хөдөлгүүрийг хэвээр үлдээсэн гэхдээ + хайбрид систем-тэй болсон зарим шүүмжлэгчдийн хувьд гол усаар гарахад хэр вэ гэдэг эргэлзээг үүсгэж байгаа ч Даймлер групп нь ус гатлах чадвар өмнөхтэй ижилхэн хэвээр байгаа гэж мэдэгдсэн. Харин автомашины жин хайбрид систем-ээс болж хэдэн кг хүнд болж жолоодлого муудсан бэ гэдэг асуултад хариулалгүй үлдээжээ.
Эх сурвалж: AutoArt Mongolia