2024.07.01
Rimac компанийн жолоочгүй такси нэвтрэхэд бэлэн болжээ

Хорватад Rimac хэмээх стартап компани байх. Тэдний хийдэг ажил нь жолоочгүй такси үйлчилгээ юм.
Verne гэгдэх үйлчилгээгээ хөгжүүлж, Европийн хотуудад санал болгоод эхэлжээ. Одоогоор 11 хот хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Хорватын нийслэл Загреб, Герман, Англи, Ойрхи Дорнодын улсууд багтаж байна.
Такси нь бүрэн бие даасан ажиллагаатай, ямар ч жолоочгүй байхаараа онцлог. 2 хүний суудалтай. 17 спикертэй тул сууж яваа хүн аудио хөгжмийг гайхалтай сонсох нь ээ. Бас урдаа 43 инчийн аварга дэлгэцтэй. Суудал нь янз бүрийн тохиргоогоор баялаг, бараг хэвтүүлж ч болохоор аж.
Ер нь л гэртээ буйдан дээр суугаа мэт тухтай явах бололтой.
Verde тэрэг нь такси гэхэд тун дажгүй хэлбэр хийцтэй, гоёмсог, орчин үеийн тэрэг байх ажээ.