Миний ханийн машин өөрөөс нь гоё
Нийтлэл

Эрчүүд ,-даа, Эхнэрүүд ач холбогдол өгдгийн учир.
Миний ханийн машин өөрөөс нь гоё байгаа биз
Ойрын хэдэн өдөр гараагүй болохоор машин маань тоосонд дарагдчихаж тэгээд машиныхаа тоосыг арчиж байхдаа ганцаараа баахан инээв.
Яагаад гэжүү. Нөхөр маань машиныхаа цэвэр цэмцгэр тохилог байдалд их ач холбогдол өгдөг хүн. Би машинтай явж байхдаа гараа арчсан сальфетка, идсэн зүйлийн цаас зэргийг цонхоор хаях маш дургүй учраас машины хажуу талын кармаанд хийчихдэг юм. Яахав буухдаа аваад хогийн саванд хийчихнэ гэж бодоод гэтэл заримдаа мартаад тэр чигээр нь орхиод л буучихна. Тэгээд л манай хүн машинд хог цуглууллаа гээд л үглэнэ. Би ч за юун сүртэй юм мартаа л биз гээд л чи гэртээ ийм байдаг бол сайханаа гээд л.
Гэртээ нөхрүүд эхнэр гээд нэг гэрийн үйлчлэгч байгаа болохоор тэгдэг юмуу хаа хамаагүй энд тэнд хувцасаа тайлаад л хаячихна. Би ч энийгээ энд хийж байгаарай тэрийгээ тэнд хийж байгаарай гэж хэлээд хэлээд дийлэхгүй. Тэгээд машиндаа болохоор өөрөөсөө илүү хайртай өөртөө хэрэгтэй юм авахгүй байж машиндаа бол хамаг мөнгөө зориулна.
Гэртээ энд тэнд жижиг сажиг эвдэрхий засаж янзлах юм зөндөө хэлэхээр за гэчихээд л хийхгүй хутга нь хүртэл иргүй юу сайндаа манайд эр хүн байгаа шинж алга гэхээр хаана эр хүн байгаая гээд өөдөөс тоглоом хийгээд өнгөрнө.
Харин машинд нь жаахан асуудал гарах юм бол дор нь хийчихнэ.
Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахгүй байж машиныхаа жоохон эвдрэлд сүйд болно.
Тэгээд л хөдөө ажилдаа явахдаа машинаа цэвэрхэн унаарай гээд л байн байн захина.
Би ч эхлээд л дуугүй л өнгөрөөнө. Тэгээд л дахин дахин хэлээд байхаар нь уур хүрээд ёооё ямар ядаргаатай юм бэ би тэгээд машины халаасан хог хийсэн аймаар заваан хүүхэн үү тэгээд гээд уурлахаар таг дуугүй болчихно.
Би ч мөчөөгөө өгөхгүй чи гэртээ наад зангаа гаргаж байвал сайнсан гээд л буцаагаад үглэнэ.
За сүүлдээ нөхөрийнхөө ач холбогдол өгч байгаа зүйлд би олон юм яриад яахав гээд аль болох дэмжихийг хичээж байгаа. Тэгээд амьдралынх нь ихэнх цаг машин дотороо өнгөрөөж ажиллаж байгаа болохоор машиндаа тав тухтай өөдрөг эрч хүчтэй гоё байг гэж бодоод сүүлийн үед ийм юм оёоод өгөөч тэрийг тэгээд өгөөч гээхээр нь чадлаараа л хийж өгөх гэж хичээж бнаа.
Эцэст нь хэлэхэд эрчүүд нүүрээ угаахгүй байж машинаа арчаад зүлгээд л зүлгээд л
За за хэт олон зүйл нуршчихлаа.
Нийтлэгч: Battsengel Baasanjav