Prius 40, 41-ийн ялгаа
Мэдээ

Хүмүүс Приус 40 41 ийн ялгааг их асууж байгаатай холбогдуулан ялгааг нь тайлбарлаж өгъе.
Приус 40
Battery нь шинэчлэгдсэн Приус 50-ийхтай адилхан, хүчин чадал өндөр сүүлийн үеийн технологийн шингэн battery-тай, мөн багажиндаа нэмэлт суудалтай, энэ нь суудлаа буулгаад 41 болдог давуу талтай гэсэн үг.
Приус 41
Battery нь приус 20,30-тай ижилхэн байдаг ба үйлдвэрийн баталгаа нь 200.000km байдаг болохоор battery-ний асуудал нэлээдгүй гардаг. 5 суудалтай
(Приус 40-ийнх 400km-ийн үйлдвэрийн баталгаатай)
• Зарим хүмүүс 40 battery-г муу, эвдрэхээрээ үнэтэй, бас олдодгүй гэж ярьдаг нь маш өрөөсгөл ойлголт юм. Battery бараг л эвдэрдэггүй болохоор сэлбэгийн газрууд нэг их оруулж ирдэггүй, мөн үнэ нь 1.2 саятай байдаг шүү.
• 2015 оноос хойш сери-2 буюу дараачийн шинэчилэгдсэн загвар гарсан байдаг.
Одоо L, S, S Touring, G, G-Touring загваруудын хоорондын ялгааг тайлбарлаж өгъе.
• G Touring гэдэг нь 3 хаалга смарт, хурд түгжигч, 3 салаа гэрэл, их гэрэл шүршигчтэй, руль нь арьсан болдог. Гадна талдаа гэвэл 17 сток обуд болон хормойтой болж өгдөг, мөн гуперны нэмэлт гэрэлтэй.
• Мөн бензин идэлт гэвэл приус 20,30-тай адилхан.
• Приус 40,41 G Touring Skylight гэдэг загвар нь шилэн дээвэртэй байдаг.
• G гэдэг нь 16 тай сток обудтай, хормойгүй болдог ба бусдаар G Touring-тай ижил.
• S Touring гэдэг нь зөвхөн жолооч талын хаалга смарт, хурд түгжигч байхгүй, энгийн рультай, бусдаар G Touring загвартай ижилхэн.
• S гэдэг загвар нь жолооч талын хаалга смарт, 2 салаа их гэрэлтэй, бусдаар G загвартай ижилхэн.
• L гэдэг нь таг энгийн гэсэн үг.
• 2 салаа гэрэл, жолоочийн хаалга смарт, гуперны нэмэлт гэрэл байхгүй гэх мэт үйлдвэрийн тоног хамгийн муу загвар гэсэн үг.
• За ингээд болоо
Нийтлэгч: Suren Jargal
Нэмэлт мэдээлэл
40 нь 7 хүний 3н эгнээ суудалтай ба арын 2 суудлын хувьд жижиг биетэй хүн эсвэл хүүхэд суухад тохиромжтой таазтайгаа ойр, хөл тавих төвшин дээр, давчуу суудал учир хол зайд нас биед хүрсэн хүн сууж зорчиход мэдээж тухгүй. Батарей нь голдоо байрлалтай ба prius 50, 51д байдаг шинэ үеийн жижиг lithium-ion battery-тай бөгөөд энэ нь мэдээж олдоц бага илүү үнэтэй байх нь мэдээжийн хэрэг юм. Лити-ион батарейн хувьд манай нөхцөлд зуны улиралд болон Япон улсынхаа өвлийн хүйтэнд давуу тал болж болох ч Монголын өвлийн нөхцөлд гадаа тавьдаг бол арай илүү хурдан нурах бас царцах үзүүлэлтээрээ ч илүү байх магадлалтай учир үндсэн үүргээ 41-н батарейгаас муу.
41-н никел-металл-гебрид батарейн хувьд Prius 20, 30-тай ижил загвар юм. Аккумулятор нь 40-ийнх урдаа голын харцаганд байрлана. Ард ачаа ачих хэсэг 40 нь 232 литр 41 нь 784 литр бөгөөд арын суудлаа буулгаад 1,750 литр эзлэхүүнтэй болдог юм бн. 40 нь ардаа суудалтай болсноор арын багажиндаа запаас дугуйны зайгүй болжээ. Хэрэв та 40 авах гэж байгаа бол үзэж байгаад запаас дугуйтайг авахыг хичээгээрэй.
PRIUS 41 буюу ZVW41 нь дотроо:
• SL Selection нь AXXEB-V
• S нь AXXEB
• S Touring Selection нь AXXEB-T
• G нь AXXGB
• G Touring Selection нь AXXGB-T гэсэн үсгээр ялгагдана.
Зүүн урд талын хаалга онгойлгоод харахад их бие талын хэсэгт төмөр пайзан дээр эдгээр бичгийн аль нэг нь байгаа даа. Хамгийн баталгаатай мэдэх арга нь тэр.
Нийтлэгч: Их Монгол