Нийтлэл · 2023.08.28
78 оны Datsun 280ZX 231 мянган доллараар борлогджээ
Нийтлэл

25-хан км гүйлттэй бараг шинээрээ шахуу Datsun 280ZX гээч машиныг дуудлага худалдаанаас хэн нэгэн 231 мянган доллараар авчээ.
S130 гэсэн индекстэй энэ цуврал нь тун алдартай. 1978-аас 1983 оны хооронд үйлдвэрлэгдэж байжээ.
Энэ загвар ийм үнэтэй борлогдсон бас нэг шалтгаан нь түүнийг тухайн үед 10 жилийн ой дээр ердөө 3000 ширхэг үйлдвэрлэсэн limited загвар болохоор тэр юм.
Машин 2.8 литрийн 6 цилиндрт хөдөлгүүртэй бөгөөд 5 шатлалт механик хроптой, хойноо хөтлөгчтэй. Цонхнууд нь автомат, кассет тоглуулагчтай.
Хар улаанаар хослуулсан маш гоё өнгөтэй, дотор салон ч гэж ярих юмгүй гоё улаан савхи ажээ.
Бас нэг зүйл нь ориг Goodyear Wingfoot R14 дугуйтайгаа байна. Батерей, радиатор сольсон, бусад бүх зүйл оригоороо байгаа ажээ