Нийтлэл · 2023.12.27
Raptor гэсэн үг сонсвол бид юу гэж ойлгох ёстой вэ?
Нийтлэл

Энэ бол Ford фирмээс гаргадаг өндөр чадлын пикапууд юм. 2010 оноос эхэлсэн. Жирийн F-150, Ranger, Bronco гэсэн загварууд дээр энэ үгийг нэмээд гол үзүүлэлтүүдийг тултал нэмж өгдөг.
Офроад чадлын пикап дээр дакар уралдааны маягийн чадамж нэмж өгдөг гэх юмуу даа.
• Энэ үгээр F-150 загвар анх тоноглосон бөгөөд одоо 3 дахь цуврал дээрээ явж байна. Монголд ч нэр хүндтэй, бас дуртай.
• 2019 онд Ranger загварыг энэ үгээр бас тоноглож тусгай хувилбар гаргасан.
• 2021 онд Bronco загварт шинээр гаргасан.
4WD бол энэ загварт стандарт зүйл. Илүү сайжруулсан тулавч систем, хүчтэй офроад дугуй тавьж өгнө. Бас маш хүчтэй хөдөлгүүр тавьдаг байх нь.