"Bitcoin" өсөлтөөрөө голлох хувьцаануудын жишиг индекс, алтны ханшийг гүйцээд байна
Мэдээ

“Bitcoin”-ийн ханш энэ он гарсаар 160 хувиар өсөөд байна
ETF-ийн “эрэлтийн шок“-той холбоотой мөрий “Bitcoin”-ийн ханш 2023 онд 160 хувиар өсөхөд нөлөөллөө. Үүнийг дагаад бусад жижиг токенууд мөн адил эрс өсөж байгаа харагдаж байна.
2023 он гарсаар өсөлтөөрөө “Bitcoin” голлох хувьцаанууд болон алтны ханшийг гүйцээд байгаа юм. Үүнд “Bitcoin”-ийн нийлүүлэлтийг хагаслан хуваах үзэгдэл 2024 онд тохиох төлөвтэй байгаа нь голлон нөлөөлж байна гэж зарим арилжаанд оролцогчид таамаглаж байгаа аж.
“Bitcoin”-ийн огцом сэргэлтийг дагаад дижитал хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш эрчимтэй өсөж байна. Тухайлбал: “Marathon Digital Holdings” болон “CoinBase” зэрэг компаниудын хувьцааны ханш энэ онд бараг 400 хувиар өсөөд байгаа юм. Хэдий тийм боловч “Bitcoin”-ийн ханш 2021 оны 11 дүгээр сард тогтоосон дээд цэг болох 69 мянган ам.доллароос бага түвшинд арилжаалагдсан хэвээр байна.
“NFT” зах зээлийн хувьд арилжааны хэмжээ нь доод цэгээсээ бага зэрэг сэргэсэн ч оргил үетэй нь харьцуулахад эрс сул байгааг “Nansen”-ийн дата мэдээлэл харуулж байна. Энэ сард арилжааны хэмжээ 180 сая ам.доллар хүрсэн ч 2022 оны оргил үед 1.8 тэрбум ам.доллар хүрч байсан юм.