Huawei автомашины ертөнц рүү хүчтэй дайрна
Нийтлэл

Huawei компани машины зах зээл рүү хүчтэй дайрч байгааг та мэдсэн байж магадгүй.
Програм хангамж, эд анги үйлдвэрлэх салбарууд руу 35 тэрбум долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтууд шаардлагатай гэнэ. Хятад улсын томоохон компаниуд энэ хөрөнгө оруулалтад нэгдэх хүсэлтэй аж.
• Ямартай ч Changan зохих мөнгө оруулахаар болжээ. Гарын үсэг зурцгаасан.
• FAW групп бас хөрөнгө оруулна.
• Dongfeng бас хөрөнгө оруулна.
Сүүлийн хоёр нь тус бүр 5 хувийг авах юмуу даа.
Huawei-н амбиц мундаг байна даа. Гар утас, электрон бараа дээр хэт хүчтэй дайрч байгаад АНУ-ын хоригт ороод байгаа, гэвч гандан буурахгүй бололтой.
Huawei нь зөвхөн өөртөө төдийгүй бусад автомашин үйлдвэрлэгч нарыг технологиор хангах зорилготой аж. Урд шилэн дээр гардаг прожектор, элдвийн програм хангамжууд, ухаалаг гэрэлтүүлгүүд, үүлэн үйлчилгээ, автомат жолоодлого гээд янз бүрийн шийдлүүд багтаж байна.