AMZ Стрела гэдэг орос машины тухай

Цэргийн үйлдвэрлэлийн компанид харьяалагддаг Арзамасын машин үйлдвэрлэлийн үйлдвэр (АМЗ) нь 8-р сарын 12-нд нээгдсэн "Армия-2024" форум дээр "Стрела" төслийн хуяггүй жийпний урьдчилсан загварыг танилцуулжээ.
Энэхүү төсөл нь хэдэн жилийн турш хөгжүүлэгдэж байгаа бөгөөд хуяггүй машин нь армийн болон иргэний гэсэн хоёр хувилбартайгаар үйлдвэрлэгдэх юм. Үүний тусдаа салбар болох хамгаалалттай кузовтой машинууд ч мөн бий болох аж.
"Стрела"-гийн үндсэн давуу тал нь ГАЗ компанийн хөнгөн суудлын машинуудтай бүрэн нийцтэй байдал юм. Анхны таван хаалгатай кузовын дор аль хэдийн цувралаар үйлдвэрлэгдэж буй Соболь NN 4WD-ийн явах эд анги, зангилаа болон агрегатууд нуугдаж байгаа юм.
"Стрела" хэзээ үйлдвэрлэлд шилжих вэ? Хэр үнэтэй байх вэ? Аль үйлдвэрт угсрах вэ? Одоогоор энэ бүхэн тодорхойгүй байна.
Үнэхээр бат бөх, армийн стандарт бүхий жийп хүсдэг монголчуудад тун таатай машин байж магадгүй юм.
Иргэний хувилбар бүхий АМЗ Стрела машин:
Армийн стандартын АМЗ Стрела