Mercedes 300SL ба Mercede Benz
Авто Аялал

Mercedes 300SL гээч машин Mercedes компанийн түүхэнд маш хүндтэй байр суурьтай.
Яагаад гэдгийг мэдэх үү?
Өнөөгийн алдартай Mercedes Benz үүсэхэд гол хүчин зүтгэсэн машин юмсанж.
1930-аад онд автоертөнцөд Ford болон АНУ-ийн компаниуд алдартай байв. Германчууд хэдийгээр анхдагч мөн боловч тэргүүлэх байр суурьгүй.
1950-аад онд 300SL хэмээх үнэхээр гайхамшигтай машиныг зохион бүтээж, бүр үйлдвэрлэж чадсан нь өнөөгийн алдарт Mercedes Benz-ийн брэндингийг баталгаажуулахад хүргэсэн юм.
Fuel Injecting хөдөлгүүр
Үнэхээр гоё дизайн
Дээшээ онгойдог, алдарт Gullwing хаалга
135 Mph хурд (бараг 220 км/цаг)
Уралдааны характер
Мөнгөлөг саарал өнгө
Энэ бүхэн 1957 он хүртэл үргэлжилж, алдар нэрээ нэгэнт дуурсгаж чаджээ.
Үүнээс хойш автоспорт, аюулгүй байдал, өндөр хурд, тав тух, дизайн гээд олон талбарт Mercedes-ийг шилдэг нь гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн билээ.