Хэт халуунд машинаа орхих зөвлөмж
Нийтлэл

Гадаа 30 градус давна гэдэг тоглоом биш.
Ийм үед машинтай хүмүүсийн анхаарах хэдэн зөвлөмж байна.
• Машинаа орхих болвол чадвал өчүүхэн ч атуйгай сүүдэрт тавиарай.
• Машинд хүүхэд, нохой орхихыг хатуу хориглоно. Дөнгөж дэлгүүр ороод ирнэ гэж бодсон ч болохгүй.
• Яг наранд удаан хугацаагаар орхих бол цонхнуудаа үл ялиг нээчих
• Гадаа 30 градус байхад машин дотор 40-50 градус халдаг. Ямар ч хүн тэсэхийн аргагүй гэсэн үг.
• Машиндаа ямар ч хамаагүй цэвэр ус байлгаад бага багаар балгаад яваарай.
• Машиндаа ахуйн гааз мэтийг байлгаж огт болохгүй. Асаагуурыг бас санаарай.
• Хүүхэд гэлтгүй та өөрөө ч аюултай байдалд байгаа гэдгээ бүү март. Хэт халуун нэмээд усгүй бол таны бие хүнд байдалд орно. Ухаан алдах, шөрмөс татах, дотор муухайрах, нүд харанхуйлах гээд юу ч тохиолдож мэднэ. Бүр цаашилбал цус харвах ч аюултай.
• Урд шилэн дээр тавьдаг нарны хаалт маш их үр дүнтэй.
• Машин дотроо ус шүршигчээр шүршчихвэл тун дажгүй.
• Халуунд удаан үлдээсэн бол бүх хаалга цонхоо нээгээд хэдэн минут хүлээгээдхээрэй. Хэт халж дэлбэрэхэд ойрхон болсон агаарыг суллагтун.
• Air condition ажиллуулах бол мөн эхний хэдэн минут ажиллуулж байхдаа цонхоо бүрэн нээж сайтар сэлгээрэй.
• Хажуу машинаа анзаарахад илүүдэх юун. Хэн нэгэн хүүхдээ орхиод нь хөөрхий тэр жаал ухаан алдчихсан байх ч юм билүү.
Хүйтнээс халуун илүү хэцүү гэдэг сэн.