Мэдээ · 2023.08.28
Nissan-ых 1 сая цахилгаан машин борлуулав
Мэдээ

Цахилгаан машины зах зээлд яг үнэндээ бол Nissan лааж байгаа шдээ.
Хаа байсан 2010 онд бүтээсэн Leaf загвар нь 2 цуврал гарч 650 мянга борлогдсон байна. Гол нь энэ машиныг Япон, Америк, Европ гээд дэлхийн 50 улсад албан ёсоор нийлүүлсэн гэдгийг санаарай.
За тэгээд өөр хэд хэдэн загвар бас бий.
Ингээд нийтдээ 1 сая цахилгаан машин аль хэдийн борлуулчихсан байна.
• Япон - 230 мянга
• Америк - 210 мянга
• Европ - 320 мянга
• Хятад - 230 мянга
• Бусад улсууд - 10 мянга
Японд өндөр эрэлттэй байгаа Nissan Sakura гээч цахилгаан kei машин.
2030 он гэхэд Nissan-аас 19 шинэ загвар гаргах ажээ.