"BYD Design"
Нийтлэл

BYD -ийн бүх машины дизайныг дэлхийн шилдэг машин урлаачдын нэг болох Wolfgang Egger -ээр ахлуулсан баг бүтээдэг. Зөвхөн машины загвар гаргахаар зориулсан "BYD Design" төвд 300 гаруй дизайнер нэмэлтээр 100 гаруй гэрээт ажилчид ажилладаг байна.
Wolfgang Egger урьд нь Alfa Romeo, Audi, Lamborghini гэх мэт тансаг брэндүүдийн дизайнер, дизайн хариуцсан захирал байсан бөгөөд барууны машины өвөрмөц өнгө төрхийг BYD -д уусган ажиллаж байгаа юм.
"Хүсэл тэмүүлэлтэйгээр загварчил" уриа үгийн доор гаргасан BYD -ийн машинууд загвар дизайны хувьд хаана ч үл гологдоно.
Бат бөх чанар. Европ стандарт.
Олон улсын автомашины аюулгүй байдлын стандарт NCAP ослын эхний туршилтаар 5 од хүртсэн BYD Tang загвар нь нэг см.кв талбай тутамд 10 тонн даралтыг тэсвэрлэх чадамжтай бат бөх ган хийцлэл бүхий их биеэс бүрдэх бөгөөд өөрийн жингээс 4 дахин их ачааг даах чадамжтайн дээр жолоодлогод туслах хамгийн сүүлийн үеийн 25 функц бүхий цогц системээр тоноглогдсон.