Онгоцны үйлчлэгч нарын "хар дарсан зүүд" мэт өнгөрдөг нислэгүүд
Нийтлэл

Охид бүрийн мөрөөдлийн мэргэжлүүдийн нэг бол яах аргагүй онгоцны үйлчлэгч байдаг гэхэд хилсдэхгүй. Өндөр цалинтай, дэлхийн олон хот, улсаар үнэгүй зугаалж, ажиллахын сацуу гадаад хэл, соёлуудын талаар өргөн мэдлэгтэй болох боломжтой энэ мэргэжилийг хүсэхгүй байхын аргагүй мэт. Гэвч бодит байдал дээр онгоцны үйлчлэгчдийн хийж гүйцэтгэдэг ажил, үүрэг тун ярвигтай байдаг гэдгийг та мэдэх үү?
1. Энэтхэг
Онгоцны үйлчлэгчдийн явах хамгийн дургүй орнуудын нэгээр Энэтхэг нэрлэгддэг. Европ, Ойрх Дорнод, Азийн бусад орнуудаас сэтгэлгээ, соёлын хувьд эрс ялгаатай энэтхэгчүүд олон нийтийн газарт, нисэх онгоцны буудалд ч гэртээ байгаа мэт аягладаг нь онгоцны үйлчлүүлэгчдийн толгойны өвчин болдог ажээ. Түүнчлэн хүмүүсийн төдийлөн мэддэггүй зүйл бол энэтхэгчүүд англи хэлгүй байх явдал нэн түгээмэл байдаг агаад онгоцны үйлчлүүлэгчтэй хэл нэвтрэхгүй байх нь олон. Иймээс ч онгоцны үйлчлүүлэгчийн тавьж буй шаардлагуудыг зөрчих, үнэгүй тарааж буй согтууруулах ундааны агууламж бүхий хүнсийг хэмжээ хязгааргүйгээр авч хэрэглэснээр асуудал үүсгэх нь элбэг байдаг байна.
2. Ибиза
Онгоцны үйлчлүүлэгчдийн зүглэхийг хүсдэггүй дараагийн газраар Испанийн Ибиза арлыг нэрлэж байна. Зугаа цэнгэлийн өлгий хэмээгддэг Ибиза арал нь Европ тивд хамгийн олон шөнийн цэнгээний газартай газарт тооцогдоно. Энэ ч утгаараа зорчигчид нисэх онгоцод суух үедээ эрүүл мэт байх боловч хөөрсний дараа согтууруулах ундаа хэрэглэх, өөр хоорондоо маргаан дэгдээх, хувцсаа тайлах, үйлчлүүлэгч нараас боломжгүй шаардлага хүсэх явдал түгээмэл гардаг ажээ.
3. Хятад
Түүнчлэн олон улсын онгоцны үйлчлэгч нар өмнөд хөрш БНХАУ руу нислэг үйлдэх тийм ч дуртай байдаггүй аж. Хятад хүний биеэ авч явах байдал, хувийн ариун цэвэр онгоцны үйлчлүүлэгч нарын аргыг бардаг гэхэд хилсдэхгүй. Хятад зорчигчдынн биеэс гарах эвгүй үнэр онгоцны бүхээгт нэвт шингэх агаад хооллож дууссаны дараа шүлсээ шал руу хаяж сайхан хооллосон гэдгээ илэрхийлэх нь хэнд ч таатай сэтгэгдэл үлдээхгүй нь мэдээж биз ээ.
4. Мальдив
Онгоцны үйлчлүүлэгч нарын явахыг хүсдэггүй дараагийн орноор Мальдив нэрлэгдэнэ. Оросуудын амралтаараа явах дуртай Малдив чиглэлийн нислэгт согтууруулах ундаа хэрэглэсэн оросууд асуудал үүсгэх нь энгийн үзэгдэл мэт болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс ч Мальдив улс ОХУ-аас жуулчид хүлээн авахгүй шийдвэр гаргахад ч гайхах зүйл үгүй биз ээ.
5. АНЭУ
Хэдийгээр хууль дүрэм хатуу чанга, буруу үг хэллэг, биеийн хэлэмж гаргасан тохиолдолд шоронд ч хоригдох ял авах эрсдэлтэй АНЭУ (Арабын Нэгдсэн Эмират Улс)-ын нислэгт ч Мальдивтай ижил бэрхшээлүүд тулгарах нь түгээмэл байдаг ажээ.