Эвийдээ миний муу Монголын галт тэрэг
Мэдээ

Эвийдээ миний муу Монголын галт тэрэг. Хойд хөршөөс хамааралтай, байнга ашиггүй ажилладаг гэж адлуулаастай.
Одоо бараг л "Зөвхөн Монголдоо" болчихсон. Их тахлын дараа урд айл лав "бохироо шууд гадагш асгадаг бүрэлдхүүнээ сольж байж манай хилрүү ороорой" гэсэн маш тодорхой шаардлага тавьчихсан. Хойд айл өөрсдөө бараг хагасыг нь эзэмшдэг, хуучин галт тэргээ шахдагдаа бантсан уу? Эрхүү хүртэл явуулж байх шиг байгаа юм. Тэрнээс цааш бас манай бохирыг асгуулахгүйгээ мэдээд бгаам шүү.
ЗГ, хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ талаар ган хийж дуугарахгүй, Хятадын тал л янтганаад авахгүй бгаа мэт дүр эсгээд суух.
Бид хэддүгээр зуунд хэддүгээр зууны галт тэргээр хүн зөөгөөд бгаагаа бас нэг хармаар шүү дээ.
За тэр хурдан галт тэрэг, цахилгаан толгой, хос зам этрээ бүүр хойш тавиад ядаж хөдлөх бүрэлдхүүнээ хоёр хөршийнхөө шаардлагад нийцүүлмээр байна.
Аялал жуулчлалын байгууллагуудад энэ чинь үнэн сөргөөр нөлөөлж байна. "Хил дээр хэдэн цаг зарцуулж гарч ирэхийг тань тооцоолох аргагүй байгаа тул танай аялагчдад тодорхой цаг амласан аялал гаргаж өгч чадахгүй байна шүү" гэж халаглах түншдээ хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Замын-Үүдийн ачаалал хэтрээд өглөө 9 цагт автобусанд суусан аялагчид өдөр 2 цагт л Эрээн орж бна. Арай л дэндүү шүү..
Ер нь ч тэгээд Монголын хээр талаар минь өтгөн, шингэнээ шууд цацсан галт тэрэг яваад байх нь буруу. Бид ч эрүүл, аюулгүй орчин шаардах эрхтэй.
Нийтлэгч: Анжигай