Японууд хуучин машинаа Орос руу гаргахыг хориглов
Мэдээ

Оросын зах хязгаар нутгуудаар бидэнтэй адил япон хуучин машин явдаг. Хямд үнэтэй, бат бөх, эдэлгээний чанартай байдал нь Сибирь, Якут болон бусад хязгаар нутгуудад маш сайн тохирдог ажээ. Хэдийгээр буруу рультэй ч үүнийг зөвшөөрдөг.
Гэтэл саяхан Японы Засгийн Газраас Орос руу хуучин машин гаргахыг хориглосон юм. Үүнд оросууд ч цочирдож байгаа бололтой.
Яахав, бүх машин биш 1.9 литрээс дээш мотортой том машинуудыг хориглож байгаа бололтой. Хайбрид, цахилгаан мотор ч багтаж байгаа юм шиг байна.
Энэ хориг нь Европ, Америктай адил Оросуудын өдөөсөн дайнтай холбоотой болов уу.
2012 онд ОХУ-д японоос 213 мянган автомашин оруулжээ. Иймээс оросууд тун ашигтай олон мянган машинаа алдаж байгаа юм. Алс Дорнод мужуудад японы хуучин боловч сайн машинуудыг орлох машин одоогоор байхгүй. Оросын дотоодын машинууд нь чанар муу, болхи бол хятадынх бас л чанаргүй, тийм ч хямд биш. Японых бүх үзүүлэлтийг хангах мөртлөө маш хямдхан юм.
Японы хуучин машинуудыг хятадын дундаж үнэтэй машинууд орлох болов уу гэсэн хүлээлт байна.