Нийтлэл · 2023.11.28
Цоо шинэ машин IM брэнд
Нийтлэл

Цахилгаан машины цоо шинэ давалгаа IM LS7 загвар
IM Motors компанийн тансаг зэрэглэлийн бүрэн цахилгаан автомашин болох LS7 загвар нь зах зээл дээрх хамгийн аэродинамик сайтай автомашинуудын нэг юм. Аэродинамик нь автомашин хурдаа авахдаа салхитай үзүүлэх харилцан нөлөөлөл хамгийн аюулгүй байх үзүүлэлт юм. Нарийн тооцоолол бүхий аэродинамик машин илүү өндөр хурд, сайн жолоодлого, тогтвортой байдал, эрчим хүчний хэмнэлт зэрэг давуу тал бий болгодог.
Засмал болон бартаат замын алинд ч хүчээ үл алдах цахилгаан машины инноваци IM Motors LS7.
Машины үзүүлэлтүүдээс:
Урт 5049 mm, өргөн 2002 mm, өндөр 1731 mm
Хөдөлгүүрийн хүч: 578 морины хүч
Туулах зай: 625км
Хурдны дээд хязгаар: 200км/ц
Баттерейн багтаамж: 100квт/ц