Спорт: Tim Duncan-ний review - Нийтлэл
Нийтлэл

Киноны review биш ч Кино шиг амьдарсан.
10 жилийн дунд ангийн хэдэн бацаанууд NBA ярьж байна. Чиний баг чинь юу юм? Аль тоглогчид дуртай юм гээд л... Дунд нь юу ч мэдэхгүй нэг нөхөр чимээгүй сонсож байгаа юм. Тэр нь би. Тэгээд надаас нэг нь асууж таараад би ганц сонссон баг Lakers дуртай тоглогч Shaq гээд аваад хаячихлаа… Тэгсэн тэр чинь одоо суга баг. Энэ жил алуулж байгаа Spurs-ийг энэ жил барахгүй, Duncan аймар байгаа л гэнэ. Тэр нь одоо хэн ч юм мэдэхгүй гэхдээ нэмэлт мэдээлэл авсан нь нэг пүүзний нэртэй Garnett гэдэг тоглогчоос лав их уйтгартай үзэж харах юм бага гэхдээ аймар л гэдэг үг надад үлдсэн юм. Тухай үед бидэнд ямар нээх сүртэй интэрнет эдр байх биш хааяа зурагт үзэж, хичээл дээрээ ирж сагс мэддэг найзуудаасаа л мэдээлэл авдаг байж. Тэгсэн яасан тэр жилдээ 3 дараалж аварга аваад байсан Lakers-ийг буулгаж аваад Коби, Фишир 2-ийг уйлуулаад авав. Тэнд ерөөсөө 1 хүн л ихэндээ алаад байсан нь нөгөө уйтгартай Duncan байлаа. Угаасаа надад нэг тийм гоё ганган гэхээс илүүтэй яг хийдэгээ хийдэг хүн л их таалагддаг байсан юм шиг байгаа юм. Цаашаагаа тэр эрчээрээ аварга болов. Ингээд огт сагс сонирхдоггүй, мэддэггүй хүн эргэлт буцалтгүй энэ багийн болон энэ уйтгартай гэх ахын үнэнч фен болсон юм. Түүний амжилтанд бус даруу зан байгаа байдалд нь илүү татагдсан юм шиг...
1976 онд 4 сарын 25-нд U.S. Virgin Islands гэх арал дээр Timothy Theodore Duncan гэх нэгэн агуу тамирчин мэндэлжээ. Багаасаа л усан спортын мэргэжлийн тамирчин болох мөрөөдөлтэй байсан гэдэг. Гэвч 1989 оны далайн хар шуурга ганц байсан усан бассейныг сүйрүүлсний дараа түүний хүсэл мөрөөдөл үгүй болов. Ингээд ч дууссангүй дараа жил нь төрсөн өдрийнх нь яг 1 өдрийн өмнө ээж нь хорт хавдраар нас барав. Ээж нь амьд байхдаа түүнд заавал их сургуульд орж амжилттай төгсөнө шүү гэж амлуулсан нь сүүлд Duncan NBA-д орох саналууд их сургуульд байхад нь ирсээр байсан ч тэрээр ээждээ өгсөн амлалтандаа хүрч 4 жил сурч дуусгасан юм.
1997-1998 он. Их сургуулиа амжилттай төгсөөд NBA-д драфтын нэгээр жижиг зах зээлтэй, жижиг хот болох San Antonio Spurs түүнийг авсан юм. Өмнөх жил нь 20-62 гэсэн амжилттай баг дээр ирж дараа жил нь 56-26 гэх гайхамшигтай үр дүн үзүүлж Admiral-тай тухайн үеийн ихэр 2 цамхаг гэж хочлуулж эхлэв. Мөн тэр жилдээ NBA бэлэгдлийн 1-р багт шууд нэрлэгдсэн нь солиотой үйл явдал болсон юм.
1998-1999 он. Анхны аварга...
Жордан зодог тайлсан. Одоо хэний ээлж вэ гэсэн асуулт хаа сайгүй... Бүгд л Lakers эсвэл Portland гэсэн таамаг өгч байсан гэдэг. Гэвч Spurs эхний шатанд Гарнетт тэргүүтэй чононуудыг 3-1, Шак, Кобиг 4-0, Portland-ийг мөн л 4-0, Финалд New York-ийг 4-1 дсэн юм. NBA-д орж ирээд 2 жилдээ аварга болж үзээгүй багийг аварга болгосон юм. Мөн Duncan маань 22 насандаа анхны финалын үнэ цэнэтэй тоглогч (final MVP) болсон юм.
2000-2002 он. Өвдөгний бэртэл болон Lakers-ийн эрин үе
Аваргаа хамгаалах жил Duncan өвдөгний бэртэл авч талбай дээр олон минут өнгөрөөж чадахааргүй болж Playoff-д ч эхний шатаас ч гарсангүй. Дараа жил нь 2001 онд Гарнетт болон Дирк Новицки, Стэви Наш эдрийг төвөггүй даваад гарсан ч нөгөө Lakers биднээс ёстой нэг хариугаа чангахан авч буцаагаад биднийг шүүрдсэн юм. 2002 онд Duncan гялалзаж улиралын MVP болсон ч дахиад л нөгөө Lakers-аа дийлсэнгүй 4-1 дүүллээ... Ингээд 2 жил дараалж Шак, Коби-д даруулсан учир бүгд л Duncan-ийг хэт өндрөөр үнэлэгдсэн цаашдаа ч барахгүй хэмээн ярилцаж байсан гэдэг...
2002-2003 он. 2-дох аварга болон Шак, Кобиг зогсоов... (миний фен болсон үе)
Энэ жил тэрээр 2 дох улиралын MVP-гээ авч хамгийн оргил үедээ хүрч тоглосон юм. Playoff-д Suns, Lakers, Mavericks гэх багуудыг хожиж финалд Nets-ийг 4-2 оор хожиж сүүлийн 6 дахь тоглолтонд 21 оноо, 20 самбар, 10 дамжуулалт, 8 блок гэсэн утгагүй нэгэн стат үзүүлж 2 дох аваргаа авсан юм. Уг нь бичлэг ухрааж үзвэл тэр 10 блок хийсэн байсан гэж сүүлд хүмүүс нотолдог. Гэвч Duncan-д тэр түй ч хамаа байсангүй. Түүнд хэн, хэн байсан гээч... Зодог тайлж байгаа хөгшин Робинсон болон эхний жилээ тоглож байгаа Ману, 2 жилдээ тоглож байгаа Паркэр л байсан юм. 1 ч allstar байгаагүй. Финалын бүх үзүүлэлтийг бараг ганцаараа тэргүүлж финалын үнэ цэнэтэй тоглогч болсон юм. 24.2 оноо, 17.0 самбар, 5.3 дамжуулалт, 5.0 блок дундчилж байсан гэхээр бас л...
2003-2004 (0,4 сек Фишир)
Робинсон зодог тайлсан. Гэхдээ Ману, Паркер 2 Агуу Поп өвөөгийн дор сайжирч байлаа. Timberwolf 1-хэн хожлын зөрөөгөөр бүсээсээ 1-р гарсан учир Гарнетт ч MVP болов. Мөн Gary Payton, Karl Malone-оор хүчээ зузаатгасан нөгөө л Lakers-тайгаа 2-р шатанд дахиад таарав. Энэ удаад эхний 2 тоглолтыг талбай дээрээ төвөггүй авсан ч дараагийн 2 тоглолтонд Lakers эргүүлж 2-2 болгов. 5 дахь тоглолтонд сүүлийн 5 сек дутуу байхад Duncan нилээн холоос уналттай шидэлт хийж 1 оноогоор илүү гаргаж 0.4 сек үлдээв. Гэвч Фишир 0.4 секунд бөмбөгөө бүр барьж авч байгаад шидээд хийчихэв. Хэрвээ тухайн үед камерын бичлэг ухрааж үздэг байсан бол энэ шидэлт яагаад ч тооцохгүй амжихгүй байсан юм. Ингээд харамсалтайгаар нэгэн улирал дууссан юм.
2004-2005 (3 дахь аварга) Нөгөө Lakers-ийг бараг л шүүрдсэн Detroit-ийг буулгаж авав..
Энэ үед мэдээж Тони, Ману 2 хангалттай сайн болж ирсэн байсан. Nuggets 4-1, SuperSonics 4-2, Suns 4-2 гээд бүсээс асуудалгүй гарч ирсэн ч нөгөө талд нодлин жилийн хамгаалалтын мастерууд болсон аварга Detroit хүлээж байлаа. Энэ жилийн финалын 2 баг бол тухайн жилийн хамгаалалтын 1, 2-р байранд явж байсан 2 баг юм. Цэвэр хамгаалалтын л алаан болсон доо... Эцэс нь 7-р тоглолтонд Spurs буулгаж авсан юм. Шак, Коби 2-ийн юу ч хийж чадаагүй баг дээр Duncan яг юу хийсэн бэ? Одоо ч бичлэг харахад ойлгомжтой байгаа. Ер нь бол эхний 2 тоглолтоос хойш Detroit Duncan дээр битүү 2 хүнээр хамгаалсан байдаг. Харин хариуд нь Duncan хамгийн чухал мөчид үргэлж хойшоо бөмбөгөө гаргаж 3с шидүүлж оноо болгодог байсан байгаа юм. Ер нь бол Detroit-ийн аймар хамгаалалт Duncan-ний учрыг бүрэн олохгүй байсаар дууссан гэхэд болно... Мөн 3 дахь Финалын үнэ цэнэтэй тоглогч болсонд нь мань мэт жаргаж өөр баг дэмждэг найзуудаа хийх маягтай... кк
2005-2006 он (7 тоглолт Dirk Nowitzki)
Бас л нэгэн харамсалтай улирал... Даллас тэр жил үнэхээр онцгүй байсан юм. Бид эхний 4 тоглолтонд 3-1 ээр хожигдож байгаад 3-3 болгож сүүлийн 7 дахь тоглолтонд сүүлийн 30 сек дутуу байхад 104-101 ээр илүү явж байгаад Dirk Nowitzki гэдэг хүний алдаатай оролтоор нэмэлт цаг гаргаад бараагүй юм. Тухайн тоглолтонд Duncan 41 оноо, 15 самбар, 6 блок хийсэн ч хангалтгүй байсан юм.
2006-2007 он (4 дэх аварга)
Энэ улиралд үнэндээ бидэнд өрсөлдөгч байгаагүй. Хамгийн ойрхон үзсэн нь Suns л байсан. 4-2 оор дууссан. Финалд залуухан Лебронтой юу болсонг бид бүгдээрээ мэднэ. Финалын үнэ цэнтэй тоглогчоор Паркер шалгарсан нь Duncan түүнд үнэндээ боломж олгосон л явдал гэж олон хүмүүс үздэг. Өөр амбицтай тамирчин байсан бол чичирсээр байгаад 4 дэх финалын MVP-гээ авах байсан биз... 1 жил өнжөөд л жаргадаг үе эндээс хойш нилээн их хүлээлгэнэ гэдгийг би тухайн үед мэдээгүй л баярлаж явсан юм... кк
2007-2008 он (Бэрри дээр алдаа өгсөнгүй)
Эхний шатанд Iverson, Melo, 2-р шатанд CP3 ахлуулсан Хорнэтс, бүсийн аварга дээр нөгөө ойрд үзэгдэж харагдаагүй Lakers-тайгаа таарлаа. 3 тоглолтын дараах байдлаар 2-1 хожигдож яваад 4 дэх тоглолтонд 3,4 сек дутуу байхад Барри 3с шидэх үед өнөөх лайны Фишир үсэрч ирээд улайм цайм алдаа хийчихсэн юм. Гэвч шүүгчид алдаа өгөлгүй тоглолт дуусгачихаад дараа нь тв-гээр бичлэг үзээд алдаа байсан гэж хүлээн зөвшөөрсөн нь бүр ч дүргүй хүргэж билээ... Ингээд 3-1 ээс бид барьж чадаагүй юм.
2009-2011 он (Уналтын үе)
Энэ үеэс баг ч тэр Duncan ч тэр тоглолт нэг л болохгүй болоод ирэв. 3 жилийн дотор бид эхний шатаа 1 л удаа давсан байлаа. 11 онд 61 хожил авсан ч бид Баавгайнуудыг баралгүй улиралаа дуусгасан нь Spurs Duncan-ий эрэн үед дууссан, тэд дахин аварга болохгүй гэж олон хүн үзсэн байх. Ингэж бодохоос ч бас аргагүй байсан байх. Түүний оноо авалт л гэхэд 19 онооноос 13 болтлоо буусан байлаа...
2011-2012 (Duncan-ний эргэн ирэлт болон багаа аварч үлдсэн шийдвэр)
Орчин үеийн сагс Duncan-аас илүү хурд, арай өөр зүйл шаардсан гэхэд болно. Хэдий 36 настай ч тэр дахиад усанд сэлж хүчний гэхээсээ илүүтэйгээр хурд, хөдөлгөөний дасгал хийж илүү турж хурдан бас шидэлттэй болсон гэхэд болно. 2012 онд бид бүсээ дахин тэргүүлж урд өмнө тоглож байгаагүй багийн сагсыг тэд тоглож эхэлсэн юм. Мэдээж одоо бол Duncan маань бүх ачааллыг ганцаараа өөр дээрээ авч аварга авч чадахгүй учраас багийн тоглолтонд зохицож эхэлсэн. Гэвч 12 онд бид ОКС-ийг 2-0 тэргүүлж яваад барсангүй. Ингээд дуусах уу? Spurs-ийн цалингийн цэс тулсан. Их 3-аа авч үлдэхийн тулд Danny Green, Boris Diaw, Nando DeColo, Patty Mills явуулах шаардлага гарав. Гэвч Duncan тийм зүйлс хүссэнгүй. Тэр шинэ гэрээгээ хийхдээ шууд л өөрийн хүсэлтээр цалингаа яг тэг дундуур нь хуваачихав. Өмнөх жил нь цалингаараа NBA-ийн эхний топ 3-д байсан бол энэ цалин тухайн үед 67-д эрэмбэлэгдэж байв. 1 жилд бараг 9-10 сая $ гэсэн үг. Бусад супер одуудын цалин тэнгэрт хадаж байхад тэр ийм шийдвэр гаргасан нь өмнө нь хэзээ ч гарч байгаагүй шийдвэр болсон юм. Ингээд жижиг заx зээлтэй хот, ирээдүйтэй залуусаа Duncan-ий ачаар авч үлдсэнээр дахин аварга болох боломж бий болсон гэхэд болно...
2013-2014 (Харуусал болон 5 дахь аварга Баярын нулимс)
За тэгээд бүгдээрээ мэднэ биздээ... 13 онд юу болсныг. Хэсэгтээ л толгойноос гарч өгөхгүй их ч зовоосон доо... Яг энэ үед урд оюутан байсан юм. Өрөөндөө ганцаараа хаалга түгжиж байгаад үзэж билээ. Байрныхан тэр чигээрээ Heat-г дэмжиж байлаа. Тэр 6 дахь тоглолтонд ах маань эхний хагаст л 25 оноо авч галзуурч байсан үе. Хэрвээ бид ялсан бол Duncan финалын MVP болох нь гарцаагүй байсан юм. Зүгээр л тэр үед дараа жил гэж бараг байхгүй мэт л гуниглаж билээ...
Харин дараа жил нь ёстой нэг өшөө авалт гэж юу байдгийг харуулсан жинхэнэ сагсан бөмбөг тоглосон доо... Бөмбөг хүнээс хурдан гэдгийг харуулсан улирал байсаан. Бүр финалд Heat гарч ирсэнд бид их баяртай байгаа, одоо 4 хожил бид энэ удаа хийнэ гэж Duncan-ий амнаас анх удаа ийм бардам зүйлс гарч билээ... 4-1 ээр буулгаж авангаа хожих болгондоо бараг л +20 оноогоор хожиж байсан нь бүр ч бах таваа хангамаар байсан нь үнэн...
2015-2016 он (Гэртээ очоод бодноо гэж хэлчихээд чимээгүйхэн зодог тайлчихсан)
Бид 15, 16 онд мөн л бас шинэчлэл хийж бүсдээ дээгүүр гарч, дайралт хийсэн ч дахин аварга болж чадаагүй. Хамгийн сүүлд бүсийн шөвгийн 4т 6 дахь тоглолт дээр ОКС талбай дээр солигдохгүй дуустал нь тоглосон нь зодог тайлчихвийдээ гэсэн том айдас түрүүлэв. Үнэндээ надад тэр жил аварга болох үгүй нь тэр үед хамаагүй дахиад Duncan харахгүй гэхээс л айж байлаа... Коби өмнөх нь 60 оноо нтр аваад сүртэй зодог тайлж байсан бол манай хүн аваргын төлөө нэг дайрч үзчихээд гэртээ хариад бодноо гэчээд чимээгүй зодог тайлчихсан юмдаа.. Дэндүү даруухан нэгэн юм л даа...
Ингээд сагсыг өдөр шөнөгүй үздэг байсан Виктор Duncan ахтайгаа хамт зодог тайлсан юм. Бүх цаг үеийн хамгийн агуу Хүчний Довтлогч, 5 удаагийн аварга, 3 финалын үнэ цэнэтэй толгогч, 2 удаагийн улиралын үнэ цэнэтэй тоглогч, 15 удаагийн NBA бэлэгдлийн баг, 15 удаагийн хамгаалалтын баг, 15 бүх одод, Нэг ч playoff өнжиж үзээгүй, 1000+ хожилтой Timothy Theodore Duncan ахыгаа нэг дурсмаар санагдаад шууд биччихлээ... Түүнийг энэ их амжилт гаргахад бэлтгэл сургуулилт мэдээж нөлөөлсөн ч түүний даруу зан, сахилга бат, сэтгэл зүйн хүч түүнийг илүү супер болгосон гэхэд болно... Тиймээс тэр уйтгартай гэхдээ хамгийн шилдэг нь, хийх ёстой юмаа л төгс хийдэг нэгэн байсаан...
Нийтлэгч: Movie review with Victor