Baic BJ60 товчхон
Нийтлэл

Орост барууны болон япон машинууд хоригт орсноор хятад машинууд Boom болж байгааг бид мэдсэн.
Тэгвэл энэ машинууд дотор Baic брэндийн 2 жийп тунчиг цовоо явж байна.
Энэ бол BJ40 болон BJ60 хоёр юм. Цаана нь BJ80 гэж бас бий.
• BJ60 бол их гарын SUV гэж явах бөгөөд загварын жил нь дөнгөж 2022 онд эхэлсэн залуухан тэрэг юм.
• 5 хаалгатай, бүх дугуй хөтөлнө. 4WD гэвэл илүү онох байх.
• 2 литрийн турбо хөдөлгүүр нь 267 морины хүчтэй. Жижиг мэт боловч хүч чадал ярих юмгүй сайн.
• Герман гаралтай 8 шатлалт энгийн автомат
• За одоо гол зүйл болох 4х4 чадамж нь Орос, Монголын нөхцөлд шууд тохирно. Үндсэн рамтай, үйлдвэрээсээ нэг биш хоёр биш бүр гурван дифф локтой.
• Энгийн 92 бензин хийж болно.
• Оросуудад зориулсан учраас мэдээж хүйтний улирлын тоноглолуудтай. Бүх суудал хална, хөрнө, массажилна.
@Ochmotors хуудсанд бусад мэдээлэл бий.